Х.Ганхуяг: Баянгол дүүргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 6,5 дахин нэмэгдсэн


Баянгол дүүргийн ЕБС, СӨБ-ын байгууллагын бүх багш нарт зөөврийн компьютер, бусад тоног төхөөрөмж олгож байна

Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон Хассуурийн Ганхуяг гишүүн “Багш бүрд компьютер” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн талаар түүнээс тодруулахад:  “ Анх энэ хөтөлбөрийг эхлүүлэх болсон шалтгаан нь Ковид 19 цар тахалтай холбоотой. Цар тахлын үед цахим хичээл явуулж эхлэхэд манай боловсролын салбар үнэхээр хүнд нөхцөлд байсан. Багш нар 2008 онд салбар яамнаас олгосон ажиллагаа нь муудаж ашиглалтаас гарах шахсан компьютертой хичээл заадаг байсан нь хамгийн том тулгамдах асуудал гэдгийг ойлгосон юм. Тиймээс  өнгөрсөн 2023 оноос эхлэн Баянгол дүүргийн хэмжээнд байгаа бүх Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, МСҮТ гэх мэт төрийн өмчийн бүх сургалтын байгууллагад зөөврийн компьютер, ухаалаг дэлгэц гэх мэт багш нарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж олгох ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна.

УИХ-ын гишүүн болсон цагаасаа л боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарсан. Учир нь манай дүүрэгт энэ хоёр салбар хаягдсан байсан. Тиймээс гишүүнээр ажиллах хугацаанд дүүргийн хэмжээнд сургуульгүй байсан 11 хорооны асуудлыг бүрэн шийдсэн бол цэцэрлэггүй байсан 13 хорооны асуудлыг 100 хувь шийдээд байна. Миний тухайд хүртээмжийг нэмэгдүүлэхэд өнгөрсөн хугацаанд анхаарсан бол одоо чанарыг сайжруулах чиглэлийн ажлууд хийж байна.

Иргэндээ Чанартай хүртээмжтэй боловсрол олгоно гэдэг аливаа улсын хөгжлийн суурь шүү дээ” гэсэн юм.

 


1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:303:97a1:90ad:1ffe:22b9:ae5a
2024/05/11
0
0
Ха ха хэн нотлох уу. Луйварчид энэ байтугай подрох байлгүй
Хариулах
Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 6 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 6 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 6 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 7 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02