​ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Л.АМАРЖАРГАЛ: ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХОД ГАНЦХАН БОЛОМЖ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙДАГГҮЙ


Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газраас үндэсний хэмжээнд "Хайрла хамгаал", "сэрэмжилье нэгдье", "Хуулийн хэрэгжилт", "Хүүхэдээ хайрлая" зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулан явуулсан. Эдгээр арга хэмжээний хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, хулгайн гэмт хэрэг, архидан согтуурах, бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурсан үзүүлэлтэй гарсан. Иймд 2018 оны тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд "Бяцхан зорчигч" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Үүний зорилго нь хүүхдийг зам тээврийн хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг таниулах, замын хөдөлгөөнд хүүхдийг аюулгүй зөв оролцуулах, замын хөдөлгөөнд оролцох дадлыг зөв хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлж, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахад чиглэж байгаа юм. Уг аяны хүрээнд нилээдгүй ажлыг төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, авто замд ойр байрлалтай эрсдэл бүхий сургууль орчмыг стандартын дагуу тохижуулахаас гадна эцэг эх, багш нарт зориулсан "Замын хөдөлгөөний" зааварчилгаа номыг хэвлүүлж эхлээд байна. Мөн урлагаар замын хөдөлгөөний дүрмийг хүүхэд багачуудад ойлгуулах зорилгоор Монголын Хүүхэлдэйн театр бяцхан хүүхэд багачуудад тоглолт сонирхуулна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах элч хүүхдийг тодруулах, жил бүр уламжлал болгон зохиогддог "Замын хөдөлгөөний цагаан толгой" гээд олон арга хэмжээг зохион байгуулан явуулахаар төлөвлөж байна. Нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа хэдий ч эцэг эх асран хамгаалагч томчуудын хүүхэддээ үзүүлэх зөв үлгэр дуурайлал хамгийн чухал. Авто замын хөдөлгөөнд оролцож байгаа үедээ дүрмээ биелүүлж, хайртай хүүхдэдээ учирч болох эрсдлээс хамгаалах хэрэгтэй. Ухаантай хүн бусдын алдаан дээр суралцдаг. Замын хөдөлгөөнд оролцоход ганцхан боломж гэж хэзээ ч байдаггүй. Харин тэр ганц боломжийг иргэн өөрөө бүрдүүлж өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалж чадна. Улсын хэмжээнд 2018 оны нэгдүгээр улиралд бүх төрлийн 10.753 гэмт хэрэг бүртгэгдсэний дотор Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн 2.8 хувийг эзэлж байна. 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 150 бүртгэгдэн ослын улмаас гурван хүүхэд амь насаа алдаж, 139 хүүхэд гэмтэл авснаас 23 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн үзүүлэлттэй байгаа. Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүний 14.8 хувийг хүүхдийн нас баралт, гэмтсэн хүний 18.2 хувийг хүүхэд эзэлсэн үзүүлэлт гарсан. Осол хэргийн улмаас орон нутагт зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд амь насаа алдаж, нийт гэмтсэн хүүхдийн 62.6 хувийг нийслэлд гарсан осол эзэлж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах хуулийн төсөл өргөн барив 57 минутын өмнө
Иргэн Н: “Сална” гэтэл миний хүзүүнд хутга тулгаж зодсон, шийтгэлээ хүлээж гарч ирээд намайг яах бол гэхээс айж байна 59 минутын өмнө
Хуримын ёслолын арга хэмжээг зохион байгуулж, гал голомтыг нь бадраалаа 1 цагийн өмнө
Талын Монгол брэнд хэрэглэгчдэдээ зах зээлийн хамгийн доод үнээр бэлэг барьж байна 2 цагийн өмнө
”Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 2 цагийн өмнө
Мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр буурууллаа 3 цагийн өмнө
АН туршлагатай улстөрчдөө жагсаалтаар биш тойрогт өрсөлдөхийг уриаллаа 4 цагийн өмнө
''30 жилийн асуудлыг гурван сард шийдэж болдгийг харуулсан'' 4 цагийн өмнө
Нийтийн тээврийн жолооч нар ур чадвараа сонирхууллаа 5 цагийн өмнө
"Жайка"-аас малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх бодис, барааг хүлээлгэн өглөө 6 цагийн өмнө
Өнөөдөр, маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Ч.Өнөрбаяр: Алдаж, онож явахдаа амьдралд тэвчээр, ухаан хэрэгтэйг ойлгосон 7 цагийн өмнө
Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ 7 цагийн өмнө
Сураггүй болсон иргэний цогцсыг Идэр голын гүнээс олжээ 8 цагийн өмнө
Төрд хаягдсан иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буй талаар мэдээлнэ 8 цагийн өмнө
Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 8 цагийн өмнө
Нийслэлд өдөртөө 15 хэм дулаан байна 10 цагийн өмнө
​ Fact Check: 2016 оны, гадаад бичлэгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбож, худал мэдээлэл түгээжээ 21 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн засварын ажил үргэлжилж байна Өчигдөр
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулна Өчигдөр