ӨРНИЙН ЗУРХАЙ

Admin
Өчигдөр

ХОНЬ (3/21-4/19)

Өөрийн нөхөрсөг зан болоод харилцааны ур ухаанаараа хүмүүсийг татах болно. Ерөнхий төсөв төлөвлөгөө итгэл дүүрэн байхаас гадна та сайн ашигтай ажиллах болно. Санхүүгийн асуудлаас болж найзуудаараа ажилд тань туслах танд таалагдах болно. Нэг хаалга хаагдахад нөгөөх нь нээгддэг нь жам учир шийдээгүй асуудлаа нэг мөр шийдэх хамгийн чухал цаг үе.

ҮХЭР (4/20-5/20)

Сэтгэл санаа өөрчлөгдөн, элдэв зүйл толгойд орж ирэн, хүмүүсийн харьцаа хувьсч мэднэ. Од эрхсийн таагүй байрлалын улмаас ажил дээр алдаа гарах эсвэл багагүй хэмжээний санхүүгийн хохирол хүлээж болзошгүйг сануулж байна. Үүссэн нөхцөл байдлаас нэр төртэйгээр гарахын тулд та маш их хөлс хүч асгаруулах болно. Хамт олон болон олон нийтийн дунд таны нэр хүнд унах төлөвтэй. Энэ бүхнийг сэтгэлдээ ойр хүлээн авч, сэтгэлээр унах хэрэггүй. Хэсэг хугацааны дараа бүх зүйл хэвэндээ орох болно. Өөрийн хүч боломж, шинэ нөхцөлд дасан зохицох чадамжиндаа шүүмжлэлтэй ханд.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Ганцаараа байх болон тайван амгалан орчин, хөдөлмөрч зан, сайхан сэтгэл бол таны энэ өдрийн имиж. Шүүгээндээ удаан дарсан зарим нэг ажлаа дуусгах эсвэл өмнө нь авсан үүрэг даалгавараа биелүүлэх таатай боломжийг бүү алд. Найз нөхдийн тусламжинд найдах хэрэггүй. Өнөөдөр зөвхөн өөрийн хүчинд итгэхийг од эрхэс зөвлөж байна.

МЭЛХИЙ (6/22-7/22)

Хэрэв боломжтой бол өнөөдөр адал явдалтай байхыг хичээ. Таны хамгийн ойр дотны хүмүүс ямар ч үйл ажиллагаанд идэвхтэй байгааг та мэдэх болно. Хайртай хүн тань жоохон хэрсүү зан гаргаж мэдэх юм. Ямар ч байсан ажилласан ажлаагүй хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэхээр шийд. Ганц бие бол өөрсдийг нь олон төрлийн сонирхолтой хүмүүс тойрч байгааг мэдэж, ярьж, инээж, шинэ зүйлсийг сурах болно. Эрч хүч тань олон хэрэггүй зүйлс рүү сарниж мэдэх юм. Хэрвээ танд санаа тавих хүүхэд байдаг бол эрүүл мэндэд нь тустай, хэрэгтэй үйл ажиллагаанд оролцуулахаар зоригжуул.

АРСЛАН (7/23-8/22)

Өнөөдөр хайр дурлал сексийн харьцаанд та маш эмзэг байна. Үр хүүхдүүд тань хос хоёрын харьцааг бэхжүүлнэ. Үр хүүхдүүдтэйгээ ойр дотно харьцаж байхгүй бол энэ нь тэдний ирээдүйд сөрөг нөлөөтэй. Хожим амаа барихгүйн тулд өнөөдөр ухаалаг бай. Өндөр настан болон худ ургуудтайгаа уламжлалт ёс заншлаас болж нэлээд муудалцах төлөвтэй.

ОХИН (8/23-9/22)

Өөрийгөө хүндлэх сэтгэлээ олж, өөртөө итгэх итгэлээ буцааж авах өдөр иржээ. Нөлөө бүхий хүнтэй өдрийн зоог барьж, өөрт ашигтай мэдээллийг олж авна. Энэ мэдээлэл дээр өөрийн зөн совин, мэдрэмжийг нэгтгэвэл та хувьцааны зах зээлээс нэлээдгүй ашиг олох болно. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүчээ сорьсон ч болно. Санхүүгийн салбарт шинэ төслийн ажиллагаа, санаачилгыг од эрхэс онцолжээ.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)

Таны төрөлх алиа зан болон бусад зан чанарууд тань өнөөдөр идэвхижинэ. Та өөрийн төсөөллөө ашиглахад ажил ч гэсэн зугаа цэнгэл шиг санагдаж болно. Гэвч энэ зугаа цэнгэлээ багахан хэмжээнд барь. Хэт их мэдрэмтгий зарим хүмүүс таны зугаа цэнгэлийг буруу зүйлд чиглүүлж болох юм. Хэрвээ хэн нэгэн тань гэртээ өвчтэй байвал олон ажлыг амжуулах хэрэгтэй болж. Гэрээ тохижуулах ажил нь таны төлөвлөж байснаас ч илүү их мөнгө шаардах магадлал байна. Гэрийн найр нь хөрш гэр бүл, найз нөхдийг нэг дор цуглуулахад тусална. Та ямар нэг тэмцээнийг амжилттай зохион байгуулах болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)

Бизнесийн бүх гэрээ хэлэлцээрийг та хамгийн ашигтай нөхцлөөр хийж чадна. Учир нь таны гарт аз хийморь байна. Хэрэгцээнээс нь үл шалтгаалан та өнөөдөр нүд булаасан зүйлсээ худалдан авахыг хүснэ. Хайр дурлалын харилцаа оргилдоо хүрснээс гадна шинэ болоод урт хугацааны хувиршгүй сэтгэл таныг хоёрдуулж мэдэх юм. Албан тушаал ахих боломж өмнө тань байгаагаас гадна ямар ч нөхцөлд суусан газраасаа шороо атгах цаг тохиожээ.

НУМ (11/22-12/21)

Сайн төвлөрч чадвал та од эрхэсийн энергийг эерэгээр ашиглаж чадна. Та илүү их хөгжилдөж, олон найзтай болох хэрэгтэй. Өөрийгөө хөгжөөснөөр та стрессээсээ салж, сэтгэлийн дарамт, ачааллаасаа салах болно. Түншлэлтэй холбоотой асуудлууд гарч ирэх ба бүтээлч байдалд бэлд. Хэрэв үзэл бодлын ялгаа, бусдын зөв гэсэн зүйлстэй санал зөрөх хэрэг гарвал алсын хараатайгаар шийд. Өөрийн ажил мэргэжилтэйгээ нүүр тулан имэйл бичиж, чаталж, уулзалтанд оролц.

МАТАР (12/22-1/19)

Хэдийгээр та үргэлж бусдын дэмжлэгийг аваад байдаггүй ч таны гаргасан санаачлагыг хүмүүс үргэлж дэмжиж байдгийг ойлгох болно. Эрч хүчээ энэ чигээр нь тогтвортой байлгаж гунихарсан эсвэл бүтэлгүйтсэн хүмүүст итгэхээсээ татгалз. Ганц бие бол хайр дурлалтай учрах бөгөөд энэ хүн таны өмнө нь төсөөлж ч байгаагүй хүн байх болно. Хайр дурлалд хил хязгаар байдаггүй гэдгийг сана. Яг одоо хувцасны шүүгээгээ цэвэрлэж, сэтгэл татам байдлаа сэргээх хэрэгтэй.

ХУМХ (1/20-2/18)

Шинэхэн гэрлэсэн болон аав ээж болох хосууд ирээдүйнхээ тухай бөөн төлөвлөгөө зохионо. Ганц бие санаа зовох юмгүй хүмүүс од эрхэсийн нөлөөнд мансуурна. Ганц бие бөгөөд хайртыгаа хайж байгаа бол зөв цагтаа зөв газраа байх нь янаг амрагийн харьцаа үүсгэх зөв зам юм гэдгийг мэдрэх болно. Насаар ахимаг хэн нэгэнд татагдах нь таны бодсоноос ч илүү давуу талтай байх болно.

ЗАГАС (2/19-3/20)

Хий хоосон бодлоор толгойгоо дүүргэх хэрэггүй. Урлагийн салбарт хүч үзэх гэсэн хүсэл тань таныг энэ мэргэжлээр хэрхэн уран бүтээлч байх аргад суралцахад хүргэнэ. Гэр зуурын аар саар ажлаас та өөрийн уран бүтээлийн авьяас чадвараа нээж олно. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алх. Зүрх сэтгэлдээ амар амгалан, энх тайванг цогцлооно. Аливаа зүйлст сэтгэлээ зовоож өөрийгөө шаналгах хэрэггүй. Хайртай хүн тань хайрлаж халамжилдаг бол та дээшээ дүүлэн нисэх болно



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Fact Check: 2016 оны, гадаад бичлэгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбож, худал мэдээлэл түгээжээ 2 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн засварын ажил үргэлжилж байна 5 цагийн өмнө
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулна 11 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 11 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2600 орчим модны суулгац тарилаа Өчигдөр
А.Цогцэцэг: Иргэд харшилд сайн гэж өндөр тунтай гармон тариулж байгаа нь маш том эрсдлийг бий болгодог Өчигдөр
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд нутгийнхантай уулзалт хийлээ Өчигдөр
Г.Болормаа: Хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хийх цаг ирсэн Өчигдөр
Цэцэг төвийн уулзварын зам засварын улмаас автобусны 19 чиглэлд өөрчлөлт орлоо Өчигдөр
Өнөөдөр мод тарих үндэсний өдөр тохиож байна Өчигдөр
Явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж байна Өчигдөр
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа 2024/05/10
Хуурамч бохь худалдаалсан иргэдийг 300 мянгаар торгож, орлого 5.7 сая төгрөгийг хураан авчээ 2024/05/10
126: Сонгинохайрханчууд Д.Сумъяабазарыг Г.Очирбатаар солих уу? 2024/05/10
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал болно 2024/05/10
Өнөө шөнө зарим нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ 2024/05/10
“Баганат өргөө” цогцолбор хороололд 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ 2024/05/10
Х.Ганхуяг: Баянгол дүүргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 6,5 дахин нэмэгдсэн 2024/05/10