Ч.ХҮРЭЛБААТАР, Ц.НЯМДОРЖ НАРЫГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ


УИХ дахь АН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд байсан юм. Сөрөг хүчний зүгээс Засгийн газраас тодорхой хариу ирээгүй учраас цаашид Үндсэн хуулийн цэцэд хандах асуудлыг судлаж байгаа гэдгээ өчигдөр мэдэгдсэн билээ. Харин өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор шаардлагынх нь хариуг илгээжээ.

Тэрээр хариа бичигтээ "Улсын Их Хуралд дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт хандаж ирүүлсэн "Шаардлага хүргүүлэх тухай" албан бичигтэй танилцав.

1.Албан бичигт дурдсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрийн ах болон туслах, зөвлөхийн оролцоотойгоор "Хотгор шанага"-ын уурхайг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдэд худалдсан, уг асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх асуудал нь эцэслэн шалгагдаж, гэм буруутай нь тогтоогдоогүй байна.

Мөн татвараас чөлөөлсөн, хөнгөлөлт үзүүлсэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж төсвийн орлого бууруулсан, хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох зорилгоор төсвийн зарлага нэмэгдүүлэх зэргээр Төсвийн хуулийн 6.2.5 дахь заалтыг зөрчсөн гэх асуудал нь Улсын Их Хурлаас баталсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу хийгдсэн ажил болно. Түүнчлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох арга хэмжээ нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээг бөгөөд энэхүү арга хэмжээг төсөвлөгдсөн орлогоор санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар Засгийн газар үйл ажиллагааныхаа талаар хамтын хариуцлага хүлээдэг тул дээр дурдсан асуудлаар Сангийн сайдыг Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

2.Мөн албан бичигт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэх, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгох зэргээр хууль бус үйлдэл удаа дараа гаргасан гэх асуудлууд нь хууль, хяналтын байгууллагаар шалгагдаагүй, Эрдэнэт үйлдвэр "Жаст" ХХК-д баталгаа гаргасан асуудалд сайд Ц.Нямдорж ямар ч оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт "…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…" гэж заасан тул гэм буруутай нь шүүхээр эцэслэн нотлогдоогүй асуудалд холбогдуулан Засгийн газрын нэр бүхий гишүүдийг албан тушаалаас нь огцруулах хууль зүйн үндэслэлгүй гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна" гэж дурдсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 11 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 11 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 12 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 12 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 12 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 13 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 13 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 13 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 13 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   14 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 15 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 15 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 15 цагийн өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 16 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 16 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 16 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 17 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 17 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 17 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 18 цагийн өмнө