Жүдо бөхийн Европын цомын аварга шалгаруулах тэмцээн Испанийн Мадрид хотод зургадугаар сарын 2-3 өдрүүдэд болж өндөрлөлөө.
Тус тэмцээний анхаарлын төвд байсан бөхчүүдийн нэг бол Казахстаны жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Г.Отгонцэцэг юм. Түүнийг жиндээ түрүүлнэ гэж хүлээж байсан ч хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн бөхчүүдийг тэргүүлэн барилдсан Г.Отгонцэцэг эхний тойрогт хийлж, Испани, Израйлын бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлдсэн юм.
Тэрбээр Испанийн Лаура Мартинест иппонгоор ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Белгийн Софи Жураг ялснаар медалийн тавцанд зогслоо
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна