ДАЯН ДЭЛХИЙН ТОГТВОРТОЙ МАЛ АЖ АХУЙ ХӨТӨЛБӨРИЙН 8 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛНО



"Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт"-ыг Монгол Улсад анх удаа 2018 оны 6 сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж буй 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төлөөлөгчид оролцоно.

Төлөөлөгчид "Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй" сэдвийн дор таван өдрийн турш чуулах бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг Монгол Улсаар төлөөлүүлэн дэлхий нийтэд харуулна.

Ийнхүү олон улсын "Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт"-ыг Монгол Улсад зохион байгуулснаар нүүдлийн мал аж ахуйн онцлог, уламжлалт ёс заншлаа олон улсад сурталчлан таниулах, мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийнхөө талаар гадны төлөөлөгчид танилцуулж, улмаар хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн засварын ажил үргэлжилж байна 2 цагийн өмнө
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулна 8 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 23 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2600 орчим модны суулгац тарилаа 23 цагийн өмнө
А.Цогцэцэг: Иргэд харшилд сайн гэж өндөр тунтай гармон тариулж байгаа нь маш том эрсдлийг бий болгодог Өчигдөр
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд нутгийнхантай уулзалт хийлээ Өчигдөр
Г.Болормаа: Хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хийх цаг ирсэн Өчигдөр
Цэцэг төвийн уулзварын зам засварын улмаас автобусны 19 чиглэлд өөрчлөлт орлоо Өчигдөр
Өнөөдөр мод тарих үндэсний өдөр тохиож байна Өчигдөр
Явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж байна Өчигдөр
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа 2024/05/10
Хуурамч бохь худалдаалсан иргэдийг 300 мянгаар торгож, орлого 5.7 сая төгрөгийг хураан авчээ 2024/05/10
126: Сонгинохайрханчууд Д.Сумъяабазарыг Г.Очирбатаар солих уу? 2024/05/10
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал болно 2024/05/10
Өнөө шөнө зарим нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ 2024/05/10
“Баганат өргөө” цогцолбор хороололд 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ 2024/05/10
Х.Ганхуяг: Баянгол дүүргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 6,5 дахин нэмэгдсэн 2024/05/10
Б.Солонгоо: Зүүн бүсийн аймгууд хилийн долоон боомт бүхий хөгжлийн онц давуу талтай 2024/05/10