NIKE КОМПАНИ ИРАНЫ БАГ ТАМИРЧДЫГ ХУВЦСААР ХАНГАХААС ТАТГАЛЗЖЭЭ


Америкийн спорт хувцас үйлдвэрлэгч Nike компани FIFA 2018 Дэлхийн цомын тэмцээнд оролцох Ираны шигшээ багийн тамирчдад тоглолтын хувцас, гутал, бусад хэрэгслүүдээр хангаж чадахгүй гэдгээ мэдэгдлээ. Nike компани энэ шалтгаанаа АНУ Ирантай маргаантай байгаа бөгөөд тус улсын дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.

Ираны баг зургадугаар сарын 15-нд тоглолтын B хэсэгт Мороккогын багтай, 21-нд Испанийн багтай, 25-нд Португалийн багтай тоглоно.

Ираны шигшээ багийн дасгалжуулагч Карлос Куероз Nike компанийг уучлал гуйхыг шаардсан байна.

Тэрбээр 'Nike компани ийм хариуцлагагүй, биднээр тохуурхсан үйлдлийнхээ төлөө Ираны шигшээ багийн 23 залуугаас уучлалт гуйх ёстой' гэжээ.

Nike компани тоглолтууд эхлэхийн өмнөхөн ийм мэдэгдэл гаргасан нь Ираны багт хүнд тусч байгаа нь ойлгомжтой юм. Тоглолтын хувцас, хэрэгсэл шаардлагатай байгаа энэ үед тамирчдын сэтгэлзүйд хүртэл нөлөөлж байгаад дасгалжуулагч шүүмжилж байлаа.

Өнгөрсөн тавдугаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс гарч, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээнэ гэж мэдэгдэж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 10 минутын өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 13 минутын өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 20 минутын өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 1 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 2 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 2 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 21 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 21 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 23 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 23 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 23 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр