ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНИЙН ЦОЛЫГ ХУРААЛГАХААР ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАНДЛАА


Монголын үндэсний бөхийн холбооныхон УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн цолыг хураалгах асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад албан бичиг явуулжээ. Тэдний тавьсан шаардлагаар Б.Бат-Эрдэнийг хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгаж, хохирсон бөхчүүдэд цолыг нөхөн олгуулах хүсэлт тавьсан байна.

Албан бичигт "Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1987 оны Наадмын 4-ийн даваанд Москвагийн олимпийн мөнгөн медальт, улсын начин Жамцын Даваажавт өвдөг шороодсон ч тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дахин барилдуулна гэж хууль бус шийдвэр гаргахад Ж.Даваажав: "…хаяж болдоггүй бөх юм бол дахин барилдаж яахын" гэж орхин явснаар дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсанд тооцож байжээ.

1993 оны 6 даваанд Ховд аймгийн харьяат, улсын начин Мөнхбаатарт наадамчин олны өмнө унахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсан гэсэн хууль бус, илт үндэслэлгүй шийдвэр гаргаж улсын начин Мөнхбаатарыг хохироосон.

Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй 5 удаа үзүүр түрүүнд үлдэж барилдахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлагууд Д.Мөнх-Эрдэнэ чамд арсланг чинь өгчихье, халх хүн 10 түрүүлэх гэж байна, дэмжээд унаад өг олон удаа дарамталж, шахаж, шантаажилсны үр дүнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь давж 5 удаа түрүүлж байсан.

Мөн үүнээс гадна Улсын Баяр Наадамд улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, төв аймгийн харьяат, улсын харцага Ж.Намжилдорж нараас мөн л дээрх аргаар дарамталж, шантаажилж, найраа хийж даваа авч, дээрх бөхчүүд, хөлс, хөдөлмөр, даваа, цол, боломжоороо хохирч үлдсэн байдаг" гэжээ. Түүнчлэн тухайн үеийн барилдааны бичлэгийг ч хавсаргасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Энхбаяр: Бид аюулыг тойрч гарах, нүүр тулбал даван туулж, тэсэж үлдэх цаг ирсэн Өчигдөр
Д.Цогтбаатар: Шүүхээр бүх хэргийг нээлттэй хэлэлцдэг болох хуулийн төсөл өргөн барина Өчигдөр
Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд 100 гаруй гэрч дуудна Өчигдөр
О.Батсүх: Б.Ганзоригийн яллагдагчаар татагдсан нь Л.Чинбаттай ямар ч хамааралгүй Өчигдөр
Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ Өчигдөр
О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ Өчигдөр
126: АН-ын шинэ горилогчдын жагсаалтыг Х.Эрдэнэбаатар үргэлжлүүлж байна Өчигдөр
Гурилын импортод квот тогтоохгүй байх зөвлөмжийг гаргалаа Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно Өчигдөр
ЕТГ-ын дарга Я.Содбаатарын хүү С.Төгс-Очир хүний хүүхдийн тушаалыг өөрчлөөд БЗС-гийн тэтгэлгээр сурчээ Өчигдөр
Тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь Өчигдөр
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах 35 байршил Өчигдөр
Ууланд аялж байсан иргэдийн нэг нь амь насаа алджээ Өчигдөр
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлт хийнэ Өчигдөр
ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна Өчигдөр
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой" 2024/04/29
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа 2024/04/29
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана 2024/04/29