ТӨРИЙН ОРДНЫ ХАМГААЛАЛТ, НЭВТРЭХ ХЭСГИЙН ШАЛГАЛТЫГ ЧАНГАТГАЛАА


ЗГХЭГ нь Төрийн албаны "Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгавар"-ыг дотооддоо чанд мөрдөн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ажилчдын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, ажлын байран дахь ёс зүйн байдал зэрэгт үнэлгээ хийв.

Тодруулбал, ЗГХЭГ-ын албан хаагчдын ажлын өрөөнд ТТХГ-аас үзлэг явуулж, ЗГХЭГ-аас томилогдсон шалгалтын ажлын хэсэг "Засгийн газрын Автобааз" УТҮГ-т гэнэтийн шалгалт хийв. Тус газар нь Засгийн газрын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд байгууллагын дотоод хяналт шалгалтаа чангатгаж ажилласан байна. Он гарсаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн долоон хүнийг халж, зөрчил гаргасан есөн ажилтанд сахилгын арга хэмжээ авсан байжээ.

Иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлж, төрийн албаны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү бодлогыг ЗГХЭГ ёсчлон биелүүлж, харъяа агентлаг яамд болон бусад төрийн байгууллагууддаа үлгэрлэн ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нийт албан хаагчиддаа үүрэг болгов.

Мөн төрийн ордны харуул хамгаалалт, нэвтрэх хэсгийн шалгалтыг улам чангатгаж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусад УИХ-ын гишүүд болон бүх хүний бичиг баримтыг тогтмол нягталж, гар тээш зэргийг ренттген төхөөрөмжөөр гаргаж, архи согтууруулах ундаа, хориотой бараа бүтээгдэхүүн авч яваа эсэхэд хатуу хяналт тавьж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 5 цагийн өмнө
​ ''Алтай констрашн'' компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усыг цутгажээ 6 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Уналтын доод цэгээ үзчихсэн хүн айх айдасгүй болдог юм билээ 7 цагийн өмнө
Залуу зохиолч Э.Миеэгомбо: Залуус хэлбэр хөөхөөс илүүтэй ном уншдаг болмоор байна 9 цагийн өмнө
Г.Очирбат: Ээждээ ''хүү нь олон пүүстэй болно'' гэсэн амлалтаа амьд ахуйд нь харуулж чадаагүйдээ харамсдаг 9 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг Өчигдөр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо Өчигдөр
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо Өчигдөр
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Өчигдөр
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна Өчигдөр
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд Өчигдөр
Эхлээд хүнээ шүтье! Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай Өчигдөр
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана Өчигдөр
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна 2024/05/17
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа 2024/05/17
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо 2024/05/17
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” 2024/05/17
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд 2024/05/17