УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ ААВЫНХАА АВСАН ЗЭЭЛИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ТӨЛНӨ ГЭЖ МЭДЭГДЛЭЭ



ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл жирийн иргэдэд биш эрх мэдэлтнүүдийн халаасанд орсныг илчилсэн баримтууд хөвөрч байна. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлээс 4.5 тэрбум нь УИХ-ын дөрвөн гишүүнд очсон нь олныг эгдүүцүүлээд байгаа юм. Эхний ээлжинд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 1.4 тэрбумыг, Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбумыг, УИХ-ын гишүүн Г.Солтан 950 саяыг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн 950 саяыг авсан нь ил болоод байсан юм. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт сөрөг хүчнийхэн нэмж хэд хэдэн хүний нэрийг ил болгосны дунд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, залуу гишүүдийн нэг Н.Учралын аавын нэр дурдагдсан нь олон нийтийн шүүмжлэлд багагүй өртлөө.

Жижиг дундыг хөгжүүлэх зориулалттай зээл ийнхүү "зам"-аа өөрчилж эрх мэдэлтэй хүмүүст очсон талаар сайд, дарга нар ямар тайлбар хийснийг хүргэе.

-Эхнэр Л.Отгонжаргалынх нь "Тээвэр ачлал" ХХК ЖДҮХС-гаас 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг "Надтай хамааралтай хүний нэр дээр болон надад ямар ч компани байхгүй. Энэ бол гүтгэлэг. Зээлийн журам маш хатуу. Сонгон шалгаруулалт зарладаг, аж ахуйн нэгжийн материалыг авдаг, комисс шалгаруулж, баталгаа барьцааг нь авч байж олгодог юм билээ. Барьцаагүй, баталгаагүй хүн энэ зээлийг авах боломжгүй. Үнэхээр барьцаагаа тавиад, сайн төсөл боловсруулаад ороод ирсэн бол ямар ч компани хамрагдах бүрэн боломжтой" гэсэн няцаалт өгөв.

Харин өөрийн эзэмшлийн "Эпато анарваан" ХХК нь 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан баримт ил болоод байгаа талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар " Манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан аж ахуйн нэгж ЖДҮХ сангаас зээл авсан юм билээ. Эхнэр маань тэр компанийн үйл ажиллагаанд оролцохгүй нэлээн удаж байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Энэ зээлийн талаар авсан аж ахуйн нэгжээс нь тодруулсан. Сонгон шалгаруулалтад ороод, зээлээ аваад, зориулалтын дагуу ашиглаж, тодорхой ажлын байр бий болгоод байгаа юм билээ" гэв.

Мөн өөрийн эзэмшлийнх нь "Монгол Шаазан" ХХК 950 сая төгрөгийн зээл авсан мэдээлэлд УИХ-ын гишүүн Г.Солтан тайлбар хийхдээ " Монгол шаазан компаниас хөндийрөөд найман жил болж байна" гэсэн байдаг.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт АН-ын бүлгээс зарласан нэрс дунд УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын "Газар буудай" ХХК, Н.Учралын аавын "Хүннү" ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн "Нүүдэлчин агро фирм" ХХК, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын "Цэн стайл" компанийн нэр бий.

Тэгвэл УИХ-ын гишүүдийн нэртэй зэрэгцэн олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа нь нийгэмд буруу ойлголт, ташаа мэдээлэл өгч буйг Н.Учрал тайлбарлажээ. Тэрээр хөнгөлөлттэй зээлтэй холбоотойгоор "Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь үнэн. Манай аав 20 гаруй жил бизнес хийж яваагийн хувьд надаас энэ талаар асуудаггүй. Өөрөөр хэлбэл, зээл авахад миний нөлөө байгаагүй. Тийм шаардлага ч байхгүй. Нийгэмд буруу ойлголт өгөөд байгаа учраас Хүннү компаниар дамжуулан авсан аавынхаа зээлийг хугацаанаас нь өмнө төлнө" гэжээ.

Энэ онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 1034 аж ахуй нэгж зээлд хамрагдахаар хүсэлт гаргасан ч 134 ААН-д нь зээл олгосны 122 нь УИХ болон ЗГ-ын гишүүд, албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох зорилгоор УИХ-аас 2016 онд 56.7 тэрбум төгрөг, 2017 онд 50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд улсын төсвөөс төсөвлөсөн байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 1 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 1 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 18 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 21 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 22 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 22 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 22 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 2026/06/23