Ч.ЧАМИН-ЭРДЭНЭ АМИА ХОРЛОСОН ГЭСЭН ДҮГНЭЛТТЭЙ АР ГЭРИЙХЭН НЬ САНАЛ НИЙЛЭХГҮЙ ГЭЖЭЭ


"Mongolia's Next Top Model /MNTM/ нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг байсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ аравдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших KH apartment хотхоноос унаж нас барсан байдалтай олдсон гэж Цагдаагийн байгууллага мэдээлсэн. Хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн цагдаа нар урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн анхны дүгнэлт гаргаад байгаа аж.

Талийгаачийн гэр бүлийнхэн дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд "Гэрээсээ шөнө найзтайгаа хальт уулзаад ирье гээд гэрээсээ гарсан дүү маань зэрэмдэглэсэн байдалтай хөл бас дотор эрхтэн нь гэмтсэн байдалтай байрныхаа урдаас олдсон. Энэ бүхнийг харсан ээж нь эмнэлэгт байна. Цагдаа нар амиа хорлолт гэж хэлээд хэргийг хаах дэрээ тулсан. Үүний ард ямар хүн байгааг нь мэдэж байгаа ч хэлж чадахгүй байгаа гэрийнхнийг нь хараад үнэхээр санаа зовж байна" хэмээн талийгаачийн хамаатны эгч нь цахим хуудаснаа бичжээ.

Мөн талийгаач Ч.Чамин-Эрдэнийн эмээ нь түүнийг бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй. Бүх шинжилгээг хийлгэнэ гэдгээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

"MNTM" шоу нэвтрүүлгийн бичлэг наймдугаар сарын 22-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилж дууссан бөгөөд нэвтрүүлгийн ялагч тодрох финалын дугаар хүртэлх хугацаанд оролцогчид түр гэртээ харьсан байжээ. Энэ үед дээрх харамсалтай хэрэг гарсан байна. Талийгаачийн өөр нэг хамаатны хүний хэлснээр "Миний дүү амиа хорлох хүн биш. Их зовж нас барсан. Хэрэгтнийг заавал олно" гэв.

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн үхэлд нийгэм бүхэлдээ цочирдоод буй. Түүний үхэлд томоохон хүмүүсийн хүүхдүүд холбоотой учраас хэргийг хав дарах гэж үзэж байна гэсэн хардалт нийгэмд байна. Бүр "MNTM" шоу нэвтрүүлгийн охид шагналын мөнгөний төлөө нэгнийхээ аминд хүрлээ гэх яриа хүртэл сонсогдох болов. Энэ асуудалд "MNTM" шоу нэвтрүүлгийн шүүгч Нор Дагва дараах мэдэгдлийг өчигдөр /2018.10.28/ гаргасан байна. Тус мэдэгдэлд "Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн үхлийн талаар хууль хяналтын байгууллага шалгаж, учир шалтгааныг тогтоож, мэдэгдэл хийгээгүй байхад ам уралдан мэдэмхийрч, өөрсдөө таамаглан, ямар ч баримт нотолгоогүй мэдээллийг хөөрөгдөж, хувийн шоу хийж байгаа үйлдэл хэрээс хэтэрч байгаатай холбоотойгоор энэхүү мэдэгдлийг хийж байна. MNTM 2 нэвтрүүлгийн баг хамт олон, оролцогч охид нийт Монголын Загварын ертөнцийн хүрээнд ижилдэн дассан эрхэм найз, дүү, эгч, модель, эрхэм дотнын хүндтэй хүн байсан юм.

Бид талийгаачаа цаг бусаар харамсалтайгаар алдаад өр зүрх өмөрч, сэмэрч хэнээс ч илүүтэйгээр харуусан халаглаж гашуудан сууна. Бидэнд тохиосон энэ их уй гашууг далимдуулан MNTM нэвтрүүлгийн нэр төрд санаатайгаар халдах гэсэн, мөн гэм зэмгүй цэцэг шиг оролцогч охидыг маань элдвээр хардаж, талийгаачийн үхэлд буруутгаж, гүтгэн доромжилж, үзэгчдийг хооронд нь талцуулан хэрэлдүүлж, нийт ард иргэдийн тархийг ямар ч баримтгүй мэдээллээр угааж байгааг нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгч, зааварлагч багш, мэргэжил нэгт загвар өмсөгч эгч хүний хувьд өөрийнхөө байр суурь, бодлоо илэрхийлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Тиймээс манай нэвтрүүлгийн үлдсэн оролцогчид энэ болсон явдалтай ямар ч хамааралгүй, гэм зэмгүй айлын жаахан цэцэг цэврүү шиг охидыг ямар нэгэн байдлаар гүтгэж доромжлон сэтгэл санааны дарамт үзүүлэхгүй байхыг хувийн зүгээс хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.

Түүнийг амиа хорлосон уу эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлт 21 хоногийн дараа эцэслэн тогтоох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 14 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 15 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 15 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 16 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 16 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 16 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 17 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 17 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 17 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   17 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 18 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 18 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 18 цагийн өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 19 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 20 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 20 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 20 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 20 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 21 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 21 цагийн өмнө