ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХАМТ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ ДӨРВӨН ХОЛБООД


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга парламентыг тараах хүсэлтээ УИХ-ын дарга М. Энхболдод гардуулсан. Энэ талаараа телевизэд ярилцлага өгөх үедээ хэрэв УИХ хүсэлтийг нь хүлээж авахгүй бол өлсөнө гэдгээ ч мэдэгдсэн. Ерөнхийлөгч өлсгөлөн зарлана гэсэн мэдэгдлийг нь олон нийт янз бүрээр хүлээн авч байна. Нэг хэсэг нь шоолж, нөгөө хэсэг нь шүүмжлэл, зарим нь эмгэнэж, зарим нь түүнийг дэмжиж байна. Хуульд зааснаар парламентын 51 гишүүн Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээж авбал УИХ тарах боломжтой. Мэдээж, УИХ дахь АН-ын болоод МАН-ын бүлэгт парламентыг тараах сонирхолтой хүмүүс цөөхөн байх. Ерөнхийлөгчийн засаглалыг илтэд дэмждэг зарим нэг гишүүнийг эс тооцвол. Иймээс Ерөнхийлөгчийн хүсэлт хуулийн хүрээнд "хад мөргөнө" гэсэн үг. Харин түүнийг дэмжиж зарим нэг холбоод өлсгөлөн хамт зарлахаар шийдсэн бололтой.

Тухайлбал, МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт хөдөлгөөн, Оюутны холбоо зэрэг байгууллагаас дөрвөн холбооны эсвэл гэгчийг байгуулж, УИХ, Засгийн газрын гишүүдийн тоотой тэнцүү тооны хүмүүсийг өлсгөлөн зарлуулах гэнэ. Ингэхэд Ерөнхийлөгч өөрөө өлсөх юм уу эсвэл өөр хүмүүс өлсөх үү, Төрийн тэргүүн өлсгөлөнгөө Төрийн ордонд зарлах уу,төв талбай дээр үү, Баянгол зочид буудалд уу, Их тэнгэрт үү, Тамгын газрын дарга З.Энхболд болоод зөвлөхүүд нь хамт өлсөх үү гээд олон асуулт хариултгүй байгаа билээ. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн өмнөөс өлсгөлөн зарлах холбоод харин бэлэн болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 1 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 18 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 22 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 22 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 23 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 23 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 2026/06/23
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 2026/06/23