ХХААХҮ-ИЙН ДАРААГИЙН САЙДАД Г.ТЭРБИШДАГВА, Д.ТОГТОХСҮРЭН, Л.ЭЛДЭВ-ОЧИР НАРЫН НЭР ЯРИГДАЖ БАЙНА


Аравдугаар сарын 31-ний өдөр УИХ дахь МАН-ын бүлэг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдтэй хариуцлага тооцож, зээл авсан хүмүүсээр зээлийг нь эргүүлэн төлүүлж, хуулийн байгууллагаар шалгуулан, олон нийтээс уучлалт гуйлгах нь зүйтэй гэж үзсэн билээ. Тус бүлгийн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцож, сайдын суудлаас нь огцруулах асуудлыг өргөн барина гэдгээ мэдэгдсэн байдаг.

Товчхондоо У.Хүрэлсүхийн "шахалт"-аар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр сайдынхаа албыг өгөхөө илэрхийлээд байгаа билээ. Б.Батзоригийн сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг эхлээд Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсний дараа УИХ-аар оруулж эцэслэн шийдэх юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, ирэх долоо хоногт Б.Батзоригийг огцруулах асуудлыг хэлэлцэх бололтой.

МАН дотор ХХААХҮ-ийн дараагийн сайдын "марафон" эхэлжээ. Тус намын зарим гишүүд энэ удаад давхар дээлгүй, мэргэжлийн хүнийг томилох ёстой гэж үзэж байгаа бол зарим нь эмэгтэйчүүдийн квотыг дэмжиж, энэ салбарт эмэгтэй хүн томилох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж буй юм байна. Албан бусаар ХХААХҮ-ийн дараагийн сайдын квот МАН-ын 33-ын бүлгийнх, тиймээс ч дараагийн сайдын "өрсөлдөөн" 33-ын бүлэгт явагдах болов уу гэсэн таамаг байгаа ажээ.

ХХААХҮ-ийн дараагийн сайдад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва, Д.Тогтохсүрэн, Б.Энх-Амгалан нарын нэр яригдаж буй юм байна. Д.Тэрбишдагвын хувьд 2002-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайд, 2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдын албан тушаалыг тус тус хашиж байсан туршлагатай юм. Л.Элдэв-Очирыг дараагийн сайд болно гэх яриа тарсан ч тэрээр сайд болохгүй гэдгээ намынхандаа хэлж, нэрээ татсан гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хувьд анх удаа сонгогдсон, олон улсын харилцааны мэргэжилтэй, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн хувьд анх удаа сонгогдсон, хуульч мэргэжилтэй, гэхдээ төрийн албанд олон жил зүтгэсэн нэгэн. Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргаар, төрийн албанд ажиллаж байсан туршлагатай аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 3 минутын өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 3 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 3 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 4 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 4 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 20 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 23 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 2026/06/23
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 2026/06/23