Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ

О.Шүрэнцэцэг
2 цагийн өмнө

Төрийн банк санхүүгийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэх зорилгын хүрээнд И-Билл үйлчилгээгээ өргөжүүлэн хөгжүүлж, Голомт банктай хамтран SocialPay аппликейшнд амжилттай нэвтрүүлж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

И-Билл нь финтек байгууллагууд болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчдийн хөгжүүлсэн платформ, аппликейшн, киоск зэрэг технологийн шийдлүүдээр дамжуулан хэрэглээний төлбөрөө цахимаар лавлах, төлөх боломжийг бүрдүүлсэн үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь техник, технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэж, хэрэглэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхэд чиглэдэг.

И-Билл үйлчилгээг ашигласнаар иргэд цахилгаан, дулаан, ус, контор, СӨХ, интернэт, кабелийн телевиз зэрэг тогтмол төлөгддөг хэрэглээний төлбөрүүдээ банкны салбар, нэгжид биечлэн очих шаардлагагүйгээр гар утсаараа шуурхай төлөх боломжтой.

Өмнө нь И-Билл үйлчилгээг Токи, И-Монголиа, ХайПэй, АмарХоум зэрэг финтек платформууд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчид өдөр тутмын төлбөр тооцоогоо хялбар байдлаар хийх боломжийг бүрдүүлсэн. Харин энэ удаад Голомт банктай хамтран SocialPay аппликейшнд И-Билл үйлчилгээг нэвтрүүлснээр тус банкны харилцагчид хэрэглээний төлбөрөө өөрийн ашигладаг аппликейшнээр дамжуулан төлөх боломжтой болж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь банк болон финтекийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, иргэдэд үзүүлэх цахим санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна. Мөн хэрэглэгчид өөрийн сонгосон банк, төлбөрийн аппликейшнээс үл хамааран нэг төрлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Төрийн банк нь И-Билл үйлчилгээг цаашид бусад арилжааны банк болон төлбөр тооцооны аппликейшн хөгжүүлэгч байгууллагуудад нээлттэйгээр санал болгож, үйлчилгээний хамрах хүрээг улам өргөжүүлэхээр ажиллаж байна.

Төрийн банк нь дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн, иргэдийн өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг хялбар, шуурхай, найдвартай шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа цаашид тасралтгүй үргэлжлүүлэх болно.

Итгэл төгс Ногоон ирээдүй Төрийн банк

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 19 минутын өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 1 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 5 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 5 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 6 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 6 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 6 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 22 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 2026/06/23