ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД


09:00 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд НИТХ-ын дарга С.Амарсайхан Европын холбооны 28 улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдуудтай уулзаж, Нийслэл хотын ерөнхий танилцуулга мэдээллийг хүргэж, хөгжлийн бодлогын талаар ярилцана.

09:00 цагт: Хил хамгаалах ерөнхий газрын зааланд "Нийгмийн даатгал-миний мэргэжил" ажил мэргэжлийн улсын уралдаан эхэлнэ.

09:00 цагт: "Hollyday Inn" зочид буудлын их танхимд ХБХХЕГ-аас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан төр, төрийн бус болон ОУ-ын байгууллагуудтай хамтран "Career Expo" хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр зуучлалын арга хэмжээг зохион байгуулна.

09:00 цагт: МУИС-ийн Номын сангийн хурлын танхимд "Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь" эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаа болно.

09:30 цагт: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "М.Энхболдын дарангуйллыг зогсооё" сэдэвт хэвлэлийн хурлыг зохион байгуулна

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. Хуралдаанаар Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

10:00 цагт: Сэнтрал Тауэрын Мonet ресторанд Улаанбаатар хотын "ногоон хотын хөгжлийн төлөвлөгөө"-г хэлэлцэнэ.

10:00 цагт: Монголбанкны хурлын танхимд "Дэлхийн хуримтлалын өдөр-2018" нэгдсэн арга хэмжээ, хуримтлалын аяны үр дүнг дүгнэх, аяны хүрээнд ХБНГУ-ын Шпаркассе банкнаас зохион байгуулсан онол, практик хослуулсан сургалтын сертификат гардуулах ёслолын ажиллагаа болно.

10:00 цагт: Хангарьд ордны 14 давхарын А танхимд НИТХ-ын "Аз жаргалтай хороо"-ны хэлэлцүүлэг болно.

10:30 цагт: Төрийн ордны Б танхимд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрэмжит оюутны тэтгэлэгт шалгарсан 40 оюутанд батламж гардуулах арга хэмжээ болно.

11:00 цагт: Новотел зочид буудалд "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем бүрэн нэвтрүүлэх" дэд төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

11:00 цагт: Драгон төвийн 6 давхарт хөгжлийн бэрхшээлтэй 150 иргэний зангиагүй уулзалт болно.

11:00 цагт: Эрүүл мэндийн яамны хурлын танхимд "Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр"-т зориулсан хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НИТХ, ЦЕГ, Тээврийн цагдаагийн албанаас хамтран зохион байгуулсан "Хичээх өдөр" арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ

11:40 цагт: Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд "Монголын сүүлчийн их хатан" авран хамгаалах судалгааны тайлан – үзэсгэлэн нээлтээ хийнэ.

13:00 цагт: Хангарьд ордны 14 давхарын А танхимд НИТХ-ын "Байгаль орчин ногоон хөгжлийн хороо"-ны хэлэлцүүлэг болно.

13:30 цагт: Сурагчдыг зам тээврийн осол гэмтэл, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цүнхний цацруулагчтай уут 440 ширхэгийг ерөнхий боловсролын 67-р сургуулийн бага ангийн сурагчдад тарааж өгөх үйл ажиллагаа болно.

16:00 цагт: Хангарьд ордны 14 давхарын А танхимд НИТХ-ын "Нийгмийн бодлогын хорооны хэлэлцүүлэг" болно.

17:00 цагт: Маршал арт галерейд "Эс…" нэртэй үзэсгэлэн нээлтээ хийнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 14 минутын өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 1 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 1 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 1 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 3 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 5 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 7 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03