МОНГОЛ УЛС АНХ УДАА ТАЕКВОНДОГИЙН ТӨРЛӨӨР ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Бразил улсын Рио Де Жаниеро хотод 24 дэх удаагийн Армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Энэ удаагийн тэмцээнд Дэлхийн 41 орны 500 гаруй тамирчин оролцож байна. Өчигдөр буюу 11-р сарын 29-нд манай тамирчин М.Түмэнбаяр урамтай сайхан тоглолтууд хийж, Монголын таеквондогийн түүхэнд шинэ хуудас нээж хүрэл медаль хүртлээ. Тэрээр тэмцээний салхийг хагалж -58кг жинд зодоглосон. Эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Камерун улсын тамирчныг, гуравдугаар тойрогт Шри Ланка улсын тамирчныг тус тус онооны илт давуугаар буулган авсан юм. Харин хагас шигшээ тоглолтод БНХАУ-ын тамирчинд хожигдож, дагах тулаанд Кувейт улсын тамирчныг онооны илт давуугаар буулган авснаар хүрэл медаль хүртсэн юм. М.Түмэнбаяр нь Алдар спорт хороо, Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчин билээ. Тэрээр 2018 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Оюутны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс Алтан медаль, Армийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс хүрэл медаль хүртээд байна. Энэхүү армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Алдар спорт хороо, Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багийн таван тамирчин Алдар спорт хорооны дасгалжуулагч, дасгалжуулагч багш Н.Эрдэнэбаатарын удирдлага дор оролцож байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 8 минутын өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 1 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 1 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 1 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 3 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 4 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 6 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03