ГАЛТ ТЭРЭГ, АВТОМАШИНТАЙ МӨРГӨЛДСӨН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ


Нийслэлийн Багахангай дүүргийн нэгдүгээр хороо, "Багахангай" өртөөнд төмөр замын хаалтгүй гарман дээр галт тэрэг, суудлын автомашиныг мөргөсөн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас машинд хүн хавчуулагдаж хүнд гэмтэл авлаа гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 20.10 цагт очиж ажилласан байна. Тодруулбал, Улаанбаатар хотоос Багануур чиглэлд зорчиж байсан "Улаанбаатар төмөр зам" ХХК-ийн 3106 дугаартай зүтгүүр /56 чиргүүлтэй/ иргэн Э-гийн "Хонда-Пит" загварын автомашиныг мөргөсөний улмаас автомашины төмөр хийцэд хавчуулагдан хүнд гэмтсэн иргэн Л, А нарыг гаргаж, эмнэлгийн байгууллагад, хүлээлгэн өгчээ.

Харин хэргийн газрыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 36 минутын өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 1 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 1 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 2 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 3 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 5 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 7 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03