ХАМТ АРХИ УУСАН НАЙЗЫГАА ЭХНЭРТЭЙГЭЭ ХАРДАЖ ЗОДОЖ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ


Түүнчлэн хардалт гэх сэтгэл зүйн нэгэн төрлийн эмгэгээс болж, гэр бүл салах, гэр бүлийн хүчирхийлэлд олон хүүхэд, эмэгтэйчүүд өртсөөр байна. Хардалтаас үүдсэн уур бухимдалдаа автан хормын төдий хүний аминд хүрсэн хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал, 12-р сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байгууллагын оффисын өрөөнд 39 настай эрэгтэй Т-г эхнэртэйгээ хардаж улмаар хүний аминд хүрчээ.

"Хүн амины хэрэг гарсан байна" гэх дуудлага мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ.Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн, шинжээч эмч оролцуулан хэргийн газрын үзлэг хийхэд эрэгтэй 29 настай Т, эрэгтэй 37 настай Б нар нь "Манай эхнэртэй хамт архи уусан" хэмээн марган харилцан зодолдож 39 настай Т-г амийг нь хохироожээ.

Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр сэжигтэн болон түүний эхнэр хамт байсан хоёр эрэгтэй нар ажлын байран дээрээ архидан согтуурсан аж. Сэжигтэн хамт архидан согтуурсан ажлынхаа найзтайгаа маргалдан зодолдож хохирогч 39 настай Т нь гавалын ясандаа хүнд гэмтэл авч, газар дээрээ нас барсан байна. Тэд нэгэн банк бус санхүүгийн байгууллагад хамт ажилладаг байжээ. Хэргийн газрын үзлэгээр хохирогч Т нь толгойн зүүн хэсэг, зүүн чих хавдсан гэмтэлтэй нас барсан байжээ.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэг бүртгэлийн ажиллагаа нээж, хэрэгт холбогдогчоор хамт архидан согтуурсан гэх этгээдүүдийг шалгаж эхэлсэн байна. Мөн хүний аминд хүрсэн гэх сэжигтэнг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 8 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 8 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 9 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 9 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 9 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 10 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 10 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 10 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 10 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   11 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 12 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 12 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 12 цагийн өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 13 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 13 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 13 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 14 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 14 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 14 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 15 цагийн өмнө