ЭХЭМҮТ-Д АМАРЖИХ ЭМЭГТЭЙ ТАСГАА АНДУУРЧ ЯВСААР ТАКСИНД ТӨРЖЭЭ


ЭХЭМҮТ-д амаржих эмэгтэй төрөх тасгаа андуурч явсаар гадаа, таксинд төржээ.

Энэ талаар анхлан нэгэн ээж цахим хуудсандаа "Эх нялхсын эмчид хүүхдээ үзүүлэх гээд дараалаад зогсож байтал жирэмсэн эмэгтэй "Би төрөх гээд байна" гээд орж ирэхэд үүдэнд бүртгэл хөтөлж суусан гурван сувилагч манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш. Нөгөө талаар ороод төрөхдөө үзүүл" гээд 23.00 цагийн орчимд явуулсан. Гэтэл тус ээж цуг яваа хүнгүй таксины жолоочтой хоёулаа байв. Гараад нөгөө төрөхөө хайж явж байх үедээ -30 хэмийн хүйтэнд гадаа гудамжинд хүүхдээ төрүүлчихлээ гээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн" хэмээн бичсэн байв.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Энэ эмэгтэй эхлээд хүүхдийн эмнэлэг дээр төрөх тасгаа андуурч очсон юм билээ. Тэгээд тэндээсээ гарч хүргэж ирсэн таксиндаа сууж төрөх тасгийг хайж явах замдаа төрчихсөн юм билээ. Эмнэлгийн гадаа биш таксинд төрсөн юм. Таксины жолооч төрөх эмнэлгийг андуураад "Гурван гал" эмнэлэгт аваачаад өгчихсөн юм билээ. Тэр эмнэлгийн гадаа таксинд төрсөн. Тэгээд манайхыг дуудсан юм билээ. Төрөхийн эх баригч нар очиж авчирсан. Манай эмнэлгээс анхны тусламж үзүүлээд эх хүүхэд хоёрыг аваад төрсний дараах тасагтаа хэвтүүлчихсэн байна. Биеийн байдал маш сайн байгаа. Сувилагч нар хөөж гаргасан гэх зүйл болоогүй" гэв.

Харин цахим хуудсанд мэдээлэл оруулсан эмэгтэй "Хэсэг хугацаанд бүх эмч нар гүйлдэж байгаад ээж хүүхэд хоёрыг төрөх тасаг руу шилжүүлэх болсон. Дөнгөж төрсөн ээжид даавуу нөмрүүлээд л түрээд гарсан. Харин нярайг дотуур дамжуулан аваад явсан" гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 48 минутын өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 2 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 2 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 2 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 4 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 5 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 7 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03