"МАЛ АВНА, ЗАРНА" ГЭСЭН ЗАРААР ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖЭЭ


Сүхбаатар аймгийн "Мөнххаан сум зарлал" нэртэй фэйсбүүк групп пээр иргэдийн тавьсан "мал авна, зарна" гэсэн бүхий мэдээллийг ашиглан бусдыг залилан хийсэн хэрэг гарчээ.Тодруулбал, олон нийтийн сүлжээнд зар байршуулан нийт долоон иргэнээс 21.250.000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, хотод оршин суух иргэн Д нь залилан авсан болохыг мөрдөн байцаалтаар тогтоожээ. Сэжигтэн өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан аж.

Уг хэргийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.Энэ төрлийн хэргийг хохирогч болсон иргэд 91220077, 80690600 гэсэн дугаарт хандан мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Мөн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 7051102, 89111881 гэсэн дугаарын утас руу холбогдож мэдээлэл өгөхийг хүсэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 51 минутын өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 2 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 2 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 2 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 4 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 5 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 7 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03