"ӨРГӨӨ" АМАРЖИХ ГАЗРЫН ЭМЧИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА

Admin
Өчигдөр

Ѳчигдѳр буюу энэ сарын 4- ны ѳдѳр хэвлэл мэдээллийн хуудаснаа "Ѳргѳѳ" амаржих газрын нярайн аппарат алдагджээ гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Уг хэргийн талаар тодруулбал, 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Нийслэлийн "Ѳргөө" амаржих газрын дарга Г.Баясгалан нь цагдаагийн байгууллагад хандан эмнэлгийн тоног тѳхѳѳрѳмж алдагдсан гэх мэдээллийг ѳгчээ.

Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мѳрдѳн шалгах ажиллагааг явуулсан байна. Шалгалтаар Ѳргѳѳ амаржих газрын алдагдсан гэх тоног тѳхѳѳрѳмжийг тус эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч О нь ѳѳрийн хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан нь тогтоогдсон байна. Хэрэгт холбогдогч О нь хувийн эмнэлэгтэй бѳгѳѳд ѳѳрийн ажилладаг Ѳргѳѳ амаржих газраас нярайн тасагт хэрэглэж байсан дѳнгѳж тѳрсѳн нярайн шарлагын фото аппарат нэг ширхэг, нярайн ор, тэргэнцэр гэх мэт шаардлагатай тоног тѳхѳѳрѳмж, хэрэглэлүүдийг ѳѳрийн дур мэдэн ашиглаж байжээ.

Ѳргѳѳ амаржих газрын дарга Г.Баясгалан анх цагдаагийн байгууллагад хандан дуудлага мэдээлэл ѳгѳхдѳѳ: "Манай байгууллагын нярайн тасгийн тоног төхөөрөмжүүд алга болсон байна". Манай байгууллага энэ оны зургаадугаар сард эмнэлэгийнхээ бүх тоног төхөөрөмжийг тоолсон. Тухайн тооллого хийх үед эмнэлгийн тоног тѳхѳѳрѳмж бүгд бүрэн бүтэн байсан. Гэтэл аравдугаар сард дахин тооллого хийхэд ѳмнѳ нь байсан хэд хэдэн аппарат алга болсон байсан хэмээсэн байна.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар О нь ѳөрийн хувийн эмнэлэгтээ нярайн фото аппарат, нярайн тэргэнцэр зэргийг хэрэглэж байсан үнэн. Гэхдээ би дарга нартаа хэлж зөвшөөрөл авсан байсан. Одоо гэхдээ буцаагаад өгчихсөн хэмээж байсан аж.

Мѳрдѳн шалгах ажиллагааны явцад уг хэрэгт хохирогчоор тус эмнэлэгийн санхүү аж ахуйн албаны дарга Батдаваа гэх хүнийг хохирогчоор тогтоожээ. Харин гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй тус эмнэлгийн нярайн тасгийн эрхэлэгч албан тушаалтай байсан гэх О-г холбогдуулан шалгаж байгаа юм байна.

Энэхүү хэрэгт холбогдуулан шалгагдаж эхэлснээс хойш тус эмнэлгийн зүгээс О-ийн албан тушаалыг бууруулж тасгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж цалин хасах арга хэмжээнүүдийг хүртэл авчээ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр актлагдсан, хэрэглэж болохгүй тоног тѳхѳѳрѳмжийг хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан гэх мэтээр мэдээлж байсан. Гэтэл эмнэлэгт цѳѳхѳн байдаг нярайн зайлшгүй шаардлагатай гэх хэрэгслүүдийг ѳѳрийн хувийн эмнэлэгтэй хэрэглэж байсан аж.

Сүүлийн саруудад ѳвлийн улирал эхэлж буйтай холбогдуулан эхээс дѳнгѳж тѳрсѳн нярай хүүхдүүд биологийн шарлалт ихтэй тѳрж байгаа гэх мэдээлэл хѳвѳрсѳѳр байсан билээ. Гэтэл тѳрѳх эмнэлгүүдийн хэт ачааллын улмаас нярайн тѳхѳѳрѳмж тѳдийлѳн хүрэлцэхгүй байгаа тухай мэдээлж байсан. Гэтэл нярай хүүхдэд нэн шаардлагатай, актлагдаагүй байсан аппратыг хувьдаа ашигласан байх юм.

Энэ талаар Ѳргѳѳ амаржих газраас тодруулахад: Ийм хэрэг гарсан нь үнэн.Гэхдээ байгууллагын дотоод асуудал учраас нэмэлт мэдээлэл ѳгѳх боломжгүй гэсэн хариулт ѳгсѳн юм.

Сэжигтэн О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт зааснаар Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Энэхүү хэргийн мѳрдѳн шалгалтын ажиллагаа үргэлжлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст явагдаж байна.

medee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 50 минутын өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 2 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 2 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 2 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 4 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 5 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 7 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03