САНСАРЫН "КFС"-ИЙН АЖИЛЧДЫГ БУУТАЙ ЭТГЭЭД АЙЛГАН СҮРДҮҮЛЖЭЭ


Цагдаагийн байгууллагад "Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Сансарын "KFC" хоолны газар буу гаргаж танхайраад байна" гэсэн мэдээлэл арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 05:50 цагт иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус зоогийн газар БЗД-ийн 2 дугаар хороонд оршин суух хаягтай "Э" /эр.40н/ согтуурсан үедээ хийн буу гаргаж тус хоолны газрын ажилтнууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж танхайрсаныг таслан зогсоожээ.

Уг этгээд тухайн хоолны газраар үйлчлүүлж байхдаа бусадтай маргаан дэгдээж, улмаар буу гарган танхайрчээ. Цагдаагийн алба хаагчид ПБ-4-2 маркын хийн гар буу, хоёр ширхэг сумны хамт хураан авсан байна.

Танхайрсан этгээдийг эрүүлжүүлэн, саатуулах арга хэмжээ авсан бөгөөд хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой" 3 цагийн өмнө
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа 3 цагийн өмнө
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана 4 цагийн өмнө
Улс төрд шинэ манлайлагч, шинэ дүр төрх тодруулах “Кандитат” реалити нэвтрүүлэгт салбар бүрийг төлөөлөх 100 оролцож, эхний шатад 49 нь хасагдлаа 5 цагийн өмнө
СЕХ: Өнөөдрөөс иргэний шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн хугацаанд хаана 6 цагийн өмнө
ОБЕГ: Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 дуудлага ирсний 80 нь гал түймрийн дуудлага байна 8 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд шилжинэ 8 цагийн өмнө
Ховд аймгийн Дарви сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 8 цагийн өмнө
Австрийн Вена мужийн ИТХ-ын дарга Эрнст Воллерыг хүлээн авч уулзлаа 9 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ 9 цагийн өмнө
126: Улс төрийн шинэ өнгө Б.Баттулга гэж хэн бэ? 9 цагийн өмнө
Б.Пунсалмаа: Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас болж талыг нь хаяж байна 10 цагийн өмнө
СОНГУУЛЬ-2024: Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв 10 цагийн өмнө
Nas Summit team давхар даатгалтай АВА түрээсийн үйлчилгээг сонголоо 10 цагийн өмнө
Монголын хамгийн анхны, хамгийн том автомашины их дэлгүүр үүд хаалгаа нээлээ 10 цагийн өмнө
Улаабаатарт өдөртөө 12 градус дуаан байна 12 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө Өчигдөр
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна Өчигдөр
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр