“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” ХАКАТОН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын идэвхи, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан оролцуулах, шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих зорилгоор "Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд" хакатон уралдааныг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон "Стартап Терминал" ХХК, "Үндэсний стартап фанд" ХХК хамтран арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс энэ сарын 9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус уралдаанд нийт 24 төсөл өрсөлдөж, сүүлийн шатанд шалгарсан шилдэг 5 багийн хамт олонд мэргэжлийн менторууд болон зочин илтгэгч нар "Нийслэл Улаанбаатар хотын залуучуудын өнөөгийн байдал, статистик тоон мэдээлэл", "Ухаалаг Улаанбаатар /SmartUB/", "Төр хувийн хэвшлийн түншлэл", "Төслийг хэрхэн хөгжүүлэх вэ?", "Хөрөнгө оруулалт хэрхэн татах вэ?" зэрэг сэдвүүдээр зөвлөгөө, мэдээлэл өгөв.

Уралдаанд оролцогчид олон улсын зарчмаар хоёр хоног буюу 48 цагийн турш "Стартап терминал" ХХК-ийн бойжуулах төвд байршин, оюун ухаанаа уралдуулан шилдгээ шалгаруулав.

Баг тус бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бөгөөд тулгамдаж буй асуудалд шийдэл боловсруулан бизнес төлөвлөгөө гаргаж, төслөө танилцууллаа.

Уралдааны шилдэг 5 багаар "Смарт Зэл", "Эко Тог", "UB Menu", "UB parking", "IOT device management" багууд шалгарч, тэргүүн байранд "Смарт Зэл" багийн "Авто зогсоолын ухаалаг IOT шийдэл" төсөл шалгарч 3 сая төгрөг, дэд байранд "UB Menu" багийн "UB Menu" төсөл шалгарч 2 сая төгрөг, гутгаар байранд "IOT device management" багийн "Beetle" төсөл шалгарч 1 сая төгрөгөөр шагнуулсан бөгөөд гэрээ, хэлэлцээр хийсний дараа "Стартап терминал" ХХК-аас 21 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний өртөгтэй дундын оффис, орчин нөхцөлөөр хангах юм.

Мөн тэргүүн байранд шалгарсан багийн төсөлд хэлэлцээр хийсний үр дүнд "Үндэсний Стартап фанд" ХХК 50 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд шилдгээр шалгарсан багууд уралдааны дэмжигч "Golden gym", "Mobinet", "Biz academy" "itools" зэрэг байгууллагуудын хөнгөлөлт, урамшууллын эрхийн бичиг болон бусад дагалдах шагналуудыг хүртлээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 1 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 2 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 3 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 3 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 4 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 6 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 8 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03