БАРС, АЛТЖИН, БӨМБӨГӨР ЗАХУУДАД ХУГАЦАА НЬ ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛЖ БАЙЖЭЭ


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас шинэ жилийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг есөн дүүрэгт хийжээ. Хүнсний эрүүл ахуй, барилга техник, эрүүл ахуй зэрэг чиглэлээр 47 иргэн, 85 аж ахуйн нэгжийг шалгаж, 116 зөрчил илрүүлжээ.Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвд зарагдаж буй хаяг шошгын зөрчилтэй хоёр нэр төрлийн 6035 төрлийн 39 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг буцаан татуулсан байна. Мөн хүнсний үйлдвэрүүдэд ашиглагдаж буй хүнсний будаг, саа, үрлэн чихэр, чанамал, шоколад зэрэг 3.3 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авчээ. Шалгалтаас үүдэн 4 аж ахуйн нэгж, 2 иргэнд 4.7 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан аж.

2018 онд нийслэлд хоолны хордлогын найман удаагийн дэгдэлт гарч, 223 хүн өвчилсөн байна. Үүнээс зургаа нь нийтийг хамарсан зохин байгуулалттай арга хэмжээ, хүлээн авалтаас үүдсэн. Тиймээс нийтийг хамардаг шинэ жилийн арга хэмжээний хоол хүнсэнд анхаарах, зөв хадгалахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.Үүнээс гадна шинэ жилийн бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний хугацаа, хаяг шошготой сайтар танилцахыг хүсч байна. Мөн ил задгай зарж буй хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг уриаллаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 2 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 4 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 4 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 4 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 6 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 7 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 9 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03