"ШАНГРИ-ЛА" ЗОЧИД БУУДАЛД АМИА АЛДСАН АНУ-ЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ТЕГ-ЫНХАН ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ


Энэ сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Шангри-Ла" олон улсын сүлжээ зочид буудлын өрөөнд байрлаж байсан гадаадын иргэн хоолойгоо боомилсон байдалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. АНУ-ын иргэн амь насаа алдсан хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан баг бүрэлдэхүүн шалгаж эхэлсэн аж. АНУ-ын иргэншилтэй, 34 настай М.К.Стюьарт "Шангри-Ла" зочид буудалд бууснаас хойш арван цаг орчмын хугацаанд зочид буудлын ажилтнуудтай холбоо бариагүй. Харин хэрэг гарсан өглөө үйлчилгээний ажилтан зочны өрөөг цэвэрлэхээр орсноор мэдэж, дуудлага мэдээлэл цагдаад өгсөн байдаг.

Талийгаач зочид буудлын өрөөний ханын шүүгээний догол төмрөөс өөрийн өмсөж явсан өмдний тэлээгээрээ хоолойгоо боомилж амь насаа алдсан байдалтай байсан гэх. Уг хэргийн газарт Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид цагдаа нарыг хэргийн газарт үзлэг хийх үеэр хамт байсан учраас талийгаачийг АНУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй хэмээн таамаг өрнөөд буй.

Мөн хэргийн газрын үзлэгээр зочид буудлын өрөөнөөс шар айрагны хоёр ширхэг шил, талийгаачийн хувцас хэрэглэл, зөөврийн компютер, гар утас, гурван ширхэг флаш, хэтэвчинд нь олон улсын хэд хэдэн карт олдсон талаар албаны эх сурвалж мэдээлсэн.

Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж буйгаар "Шангри-Ла" олон улсын сүлжээ зочид буудлын хяналтын камерт ямар нэгэн эвдрэл байгаагүй. Талийгаач өрөөндөө орсон. Ингээд өрөөнөөсөө огт гарч ирээгүй. Түүний өрөөнд зочид буудлын үйлчлэгчээс өөр хүн орсон зүйл хяналтын камерт бичигдээгүй" гэсэн юм. Тэгэхээр талийгаач амиа хорлосон гэж таамаглаж болохоор байгаа гэв.

Талийгаачийн цогцсыг буудлаас гаргах үед "Засгийн газрын мэдээ" сонины сурвалжлагч очиж зураг авсан байна. Ажил үүргээ гүйцэтгэж явсан сурвалжлагчийг тус буудлын хамгаалалтын ажилтнууд саатуулан, биед нь үзлэг хийж улмаар утсан дээрх зургийг нь устгаж танхайрсан гэлээ.

Уг хэрэгт хэрэг бүртгэл нээж, цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээний төв рүү хүргүүлжээ. Шинжилгээний хариу ажлын 7-21 хоногт гарах бөгөөд амиа хорлосон эсэхийг нарийн шалгахаар ажиллаж байна. Тагнуулын ерөнхий газрынханАНУ-ын иргэншилтэй, 34 настай М.К.Стюьарт Монголд ямар ажлаар ирсэн, ирээд ямар хүмүүстэй холбоо барьсан, түүний сэтгэл санаа ямар байсан зэргийг шалгаж эхэлсэн байна.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор манай улсад суугаа АНУ- ын Элчин сайдын яам талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдох ажлыг гардан хийж байгаа юм. Харин энэ талаар "Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, хэргийг шалгах ажиллагаа үргэжилж байна" хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 5 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 5 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 6 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 6 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 6 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 6 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 7 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 7 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 7 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   8 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 9 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 9 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 9 цагийн өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 10 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 10 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 10 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 11 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 11 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 11 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 12 цагийн өмнө