АНУ-ын Нью Жерси мужийн хурдны зам дээр их хэмжээний мөнгө асгарч, агаарт хийссэн явдал боллоо. Энэ үеэр хурдны зам дээр явж байсан машины жолоочид мөнгийг түүх гэж зогссоноос эмх замбараагүй байдал үүсч, хоёр ч осол гарсан байна.
Мөнгийг тээвэрлэж явсан автомашины жолооч, дүрэмт хувцастай хүн ганцаараа мөнгө түүж байгаа иргэдийг болиулахаар оролдож байсан бол, бусад жолоочид эсрэгээрээ газраас мөнгө түүсээр байсан гэнэ. Хурдны замаар автобустай явж өнгөрсөн 29 настай эмэгтэй хэлэхдээ “Газарт асгарсан байсан мөнгийг харсан хүмүүс жаахан галзуурсан мэт харагдаж байсан, тэд машинаа хаа хамаагүй тавьж, зам дээрээс мөнгө түүж байлаа. Бүр хурдны замын тэг голд хүртэл машинаа зогсоосон хүмүүс байсан" гэв.
Мөнгө тээвэрлэж явсан автомашины эзэмшигч компани нь Бринк нэртэй бөгөөд энэ машин нь манай компанийн машин мөн гээд өөр юм хэлэхээс татгалзсан байна.
Цагдаагийн албаны мэдээлж буйгаар хуяглагдсан машины нэг хаалганы түгжээнд эвдрэл гарсан байж болзошгүй, мөнгө агаарт цацагдах үед тус компанийн машин замын хажуу руу шахаж зогсоод аваарын дохиогоо асаасан байсан. Одоогоор гэмтсэн хүн байхгүй, хэр их мөнгө цацагдсаныг тогтоогоогүй гэлээ.
Түүнчлэн хурдны зам дээрээс мөнгө түүсэн иргэдийг авсан мөнгөө буцааж хүлээлгэж өгөхийг зөвлөж байгаа бөгөөд хэрэв сайн дураар буцааж өгвөл шүүх, цагдаад дуудагдахгүй гэдгийг анхааруулсан аж. Одоогоор зарим хүн тэдний мөнгийг буцаан өгөхөөр утсаар холбогдож буй гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: 6ABC.COM
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна