МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ӨНДӨГНИЙ ҮНЭ ӨСЧЭЭ


Энэ сарын 12-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.4 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.9 хувиар өссөн байна.Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.8, үхрийн ястай махны үнэ 7.3 хувь, үхрийн цул махны үнэ 9.1 хувь, ямааны ястай махны үнэ 12.2 хувь, адууны ястай махны үнэ 10.4 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.4 хувь, үхрийн ястай махны үнэ 7.5 хувь, үхрийн цул махны үнэ 9.1 хувь, ямааны ястай махны үнэ 10.2 хувь, адууны ястай махны үнэ 7.1 хувиар өссөн байна.

Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6680 төгрөг, үхрийн /ястай/ мах 8420 төгрөг, үхрийн цул мах 10210 төгрөг, адууны /ястай/ мах 6450 төгрөг, ямааны /ястай/ мах 5400 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнэ өмнөх сар болон өмнөх сараас бүх гурилын үнэ 0.6-5.0 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос дээдийн дээд савласан гурилын үнэ 2.0 хувиар өссөн байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сараас 16.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.2 хувиар өссөн бол луувангийн үнэ 2.1 хувь, байцааны үнэ 9.3 хувь, хүрэн манжингийн үнэ 0.5 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос луувангийн үнэ 3.2 хувиар буурсан бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 2.9 хувь, элекстер" /0.5 литрийн/ сүүний үнэ 0.4 хувь, задгай сүүний үнэ 5.3 хувиар өссөн байна.

Өмнөх долоо хоногоос элекстер" /0.5 литрийн/ сүүний үнэ 0.4 хувиар буурсан бол бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй харин цөцгийн тосны үнэ өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сараас 20.0 хувь, өмнөх 7 хоногоос 3.1 хувиар өссөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 2 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 4 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 4 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 4 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 6 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 7 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 9 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03