БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаас өнөөдөр 13.20 минутад Улаанбаатарлуу хөөрсөн МИАТ компанийн ОМ302 онгоц замынхаа дундаас буцаж, ослын буулт хийжээ. Тодруулбал, 2 цаг 15 минут нисээд 15 цаг 35 минутад Инчонд буусан байна. Юунаас болж ослын буулт хийсэн нь одоогоор тодорхойгүй байна. Хоёр цаг гаруй хугацаанд нисэхдээ шулуун нислэг хийгээгүй бөгөөд нэг дороо эргэлдэж байсан байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна