ВЕЙСЕЛ АКЧАЙ ХОНГ-КОНГИЙГ ЗОРЬЖЭЭ


Монгол-Туркийн хамтарсан "Эмпати" сургуулийн захирал Вейсел Акчай Монгол Улсыг орхин гарсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Вейсел Акчайг Монгол Улсыг орхин гарсан тухай ярьсан байна.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 64 турк иргэн байна. Тэдний 26 нь багш мэргэжилтэй. Гадаадын иргэн харьяатын газраас В.Акчай багшид хилийн хориг тавиад байсан ч прокуророос хоригийг цуцлах бичиг ирсний дагуу цуцалсан. В.Акчай 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд Монголоос гарсан. Чингис хаан нисэх онгоцны буудлаас Хонконгийн чиглэлд нисэх онгоцонд суугаад хил давсан" гэжээ.

Вэйсел Акчайг энэ оны долдугаар сарын 27-ны өдөр гэрийнх нь гаднаас үл таних 4-5 хүн машинд хүчээр суулган авч явж, хулгайлахыг завдсан хэрэг гарсан билээ. Эл хэргийг хуулийн байгууллага нууцын зэрэглэлд шалгаж, түүнд хилийн хориг тавиад байсан юм. Түүнийг Турк улсад болсон төрийн эсрэг үймээн самууныг санхүүжүүлсэн нь тогтоогдсон учраас тухайн улсаас төрийн эсрэг гэмт хэрэгтэн хэмээн үзэж, баривчлахаар ирсэн. Мөн Турк улсдаа төрийн эсрэг бослого явуулсан бол шууд цаазын ялтай байдаг учир Монгол улсын Эрүүгийн хуулийн дагуу олон улсын гэрээ конвенцэд үндэслэн цаазын ялтай болон бүх насаар нь хорих ялтай иргэнийг олон улсад өгөхгүй гэсэн заалтын дагуу явуулаагүй байдаг.

Тэрбээр Монголд 19 жил 11 сарын хугацаанд амьдарсан бөгөөд хуулиар бол 20 жил амьдарсан тохиолдолд цагаачлах боломж бүрддэг аж. Монгол Улсын нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу аливаа улсын иргэн нь Монгол Улсад нийт 20 жилийн хугацаанд амьдарсан бол өөрийн хүсэлтээр цагаачлах болон улсын иргэн болох боломжтой байдаг. Энэ дагуу 2018 оны аравдугаар сард Монгол Улсад бүр оршин суух зөвшөөрөл хүсч, цагаачлах хүсэлтээ холбогдох албаныханд хүргүүлээд байсан юм.

Тус мэдээллийн мөрөөр бид Монгол-Туркийн хамтарсан "Эмпати" сургуулийн захирал Вейсел Акчай ямар шалтгааны улмаас Монгол Улсыг орхин гарсан тухай тодруулахыг зорилоо. Энэ тухай компанийх нь хуулийн зөвлөхөөс тодруулахад, "Вейсел Акчай Монгол Улсыг орхин гарсан нь үнэн. Хилийн хориг цуцлагдсаны дагуу гарсан. Ямар шалтгааны улмаас гарсныг нь мэдэхгүй байна" гэх хариултыг өглөө. Мөн түүнийг өмгөөлөгч хэлэхдээ, "Би түүний өмгөөлөгч байхаа больсон. Хил давсан гэх мэдээллийг анх удаа сонсож байна" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 4 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 6 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 6 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 6 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 9 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 11 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03