ХАР МАСКТАЙ ДЭЭРЭМ ХИЙСЭН ГУРВАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ


Энэ сарын 18-19-ний шөнө 05:00 цагийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах "Цомбо бөөний төвийн хашаанд үл таних гурван залуу халдан харуулд хутга тулгаж, дээрэмдсэн хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ.

Дээрх гурван этгээд "Фарм Трейд ХХК"-ийн байранд хар өнгийн маск зүүж бараан хувцастай гурван залуу хашааны хаалгыг эвдэн орж улмаар харуулын үүрэг гүйцэтгэж байсан эрэгтэй 56 настай Э гэх ажилтанд хутга тулгаж гар болон биеийг нь скочдож үлдээгээд тус төвийн чингэлэгт байсан эд зүйлийг дээрэмдсэн юм.

Сэжигтэн гурван этгээд харуулын ажилтанг мэсээр айлган сүрдүүлж улмаар хүлж үлдээгээд эд зүйл хадгалдаг чингэлэгний цоожийг эвдэж дээрэмдсэн байна. Тэд нийт 20 сая орчим төгрөгний барааг дээрэмдэн авч, хэргийн газраас зугтсан аж. Уг хэргийг үйлдсэн хар масктай этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар явуулсны үр дүнд энэ сарын 23-ны өдөр гэртээ байхад нь Эрүүгийн цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилжээ. Хэргийг харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүргэлийн ажиллагааг нээж, мөрдөн шалгаж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 4 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 6 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 6 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 6 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 9 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 11 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03