АЙЛЫН ГЭР ШАТАЖ, 5,9-Н НАСТАЙ ХҮҮХДҮҮД АМИА АЛДЛАА


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 11:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 11:20 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн С /69 настай, эрэгтэй/, Х /9 настай, эмэгтэй/, Ү /5 настай, эрэгтэй/ нар нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, үнс нурмыг таглаа бүхий зориулалтын саванд хийж занших, гэр орондоо зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, гарааш ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд төрөл бүрийн цахилгаан халаагуур, халаагчийг хэрэглэх нь эрс нэмэгддэг. Иймд иргэн та цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулж, холбогдох байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын албанаас зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 4 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 6 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 6 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 6 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 9 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 11 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03