ШӨХТГ-ААС МАГНАЙ ТРЕЙД ХХК-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ГАРГАЖЭЭ


ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлын хэсэг 2018 оны наймдугаар сарын 6-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч есөн аж ахуй нэгжийн борлуулж буй АИ-92 шатахуунаас дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлжээ.

Тодруулбал, "Петростар" ХХК, "Магнай трейд" ХХК, "Шунхлай трейдинг" ХХК, "Содмонгол" групп ХХК, "М-Ойл" групп ХХК, "Жаст-Ойл" групп, "Синчи-Ойл" ХХК, "Монсуль" ХХК, "Ойн бирж" ХХК-ийн шатахууныг шинжилгээнд хамруулсан байна. Гэтэл шинжилгээний үр дүнгээр дээрх есөн аж ахуй нэгжийн борлуулж буй АИ-92 шатахуун дахь марганецын агууламж 0.6-0.9 мг/дм3 гэж тодорхойлогджээ.

Мөн хэд хэдэн аж ахуй нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 шатахууны октан тоондоо хүрээгүй байна. Энэ нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн шинэчилсэн тогтоолоор "АИ-92 шатахуун дахь марганецын агууламж 0.25 мг/дм3-аас бага бол марганецын агууламж байхгүй байна гэж үзнэ" гэж заасан байдаг.

Марганец нь авто машины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгардаг хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэгтэй бөгөөд энэ нь эд ангид муугаар нөлөөлдөг байна. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаарт шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг аж.

Тиймээс Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон есөн аж ахуй нэгжид тус бүрд есөн сая төгрөгийн шийтгэл, зохиомлоор шатахууны хомстол үүсгэж, шатахууны үнээ ойр ойрхон нэмдэг асуудалтай холбоотойгоор 12 байгууллагад 55 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Мөн "Магнай трейд" компанийн зөвшөөрлийг цуцлах саналыг гаргасан байна. Харин дээрх есөн аж ахуй нэгжийн борлуулж буй шатахуунд агуулагдах марганец хаана хольсныг тогтоох боломжгүй. Компаниудын өгч байгаа мэдээллээр Ростнефтийн шатахуун шинжилгээний бичигтэй ирдэг. Мөн тухайн шатахууныг гаалиар орж ирэхэд хийлгэсэн дүгнэлт нь хуульд нийцэж байгаа гэсэн мэдээллийг ШӨХТГ-т өгсөн" хэмээн тус газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 4 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 6 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 6 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 6 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 9 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 11 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03