ХОТЫН ДАРГА МАРГААШ ТОДОРНО


МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шахалтаар хотын дарга С.Батболд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөс хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Нэг сая гаруй иргэн амьдардаг Улаанбаатар хотыг ирэх жилүүдэд хэн удирдах вэ гэдэг нь олны анхаарал татаж буй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг хотын даргыг дотроосоо сонгох ёстой гэсэн байр суурь барьж буй. Хэн, хэн энэхүү өрсөлдөөнд орж ирж, нэр дэвшихээр яригдаж байна вэ гэдгийг тоймлолоо.МАН-ын удирдлагын түвшинд хамгийн их яригдаж, хотын даргаар ажиллах боломжтой хүмүүсийн нэг бол Б.Мөнхбаатар, С.Амарсайхан нар юм. Тэдний хувьд хэн хэн нь хотын даргаар ажиллах амбицтай. Одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд Ц.Сандуйг ажлаа өгснөөс хойш энэ албанд томилогдсон. Түүний хувьд хотын даргыг дотроосоо томилох ёстой гэсэн мессежийг ч төлөөлөгчдөөрөө дамжуулан өгөх болсон. Гэвч нийслэлийн МАН-ын дарга У.Хүрэлсүх болон бусад гишүүд нь Б.Мөнхбаатарыг томилуулах сонирхолтой байгаа гэсэн мэдээлэл бий. Хотын даргад энэ хоёр горилогчдын хэн хэн нь боломжтой хувилбар. Гол нь ирэх 2020 оны сонгуульд нийслэлд ялалт авчрах, үлдсэн хугацаанд хотыг чамбай удирдах хүн л чухал гэдэг дээр МАН-ын удирдлагууд санаа нэгдээд байгаа сурагтай.Хотын даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг намын даргын бүрэн эрх. Намын дарга Удирдах зөвлөлд хэнийг, хэдэн хүн оруулж ирэхээс бүх зүйл шалтгаална. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж магадгүй гэх сураг бий. Удирдах зөвлөлийн хуралдаанд нэг эсвэл хоёр хүн оруулж ирсэн ч олонхийн саналаар шийдвэрлэнэ. Удирдах зөвлөлөөс нэг л хүнийг хотын даргад нэр дэвшүүлэх бөгөөд Удирдах зөвлөл шийдвэрээ НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ. НИТХ-ын хуралдаан арванхоёрдугаар сарын 28-ны өдөр буюу маргааш болно. 2020 оны сонгууль хүртэл үлдэж байгаа хугацаанд сайн ажиллаж, 2020 оны сонгуульд МАН-д ялалт авчрах хүн хэн байх бол


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 4 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 6 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 6 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 6 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 9 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 11 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03