НЭГЭН ШӨНИЙН ДОТОР ХОЁР УДААГИЙН ҮЙЛДЭЛТЭЙ ДЭЭРМИЙН ГЭМТ ХЭРЭГ ГАРЧЭЭ


Улаанбаатар хотын харьяат иргэд болох Э, Г, Б нар нь нийлж бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д, Х нарын гар утсыг нь дээрэмдсэн хэрэг энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гарчээ.

Хэргийн мөрөөр тус сумын Цагдаагийн хэлтсийн хамт олон шуурхай ажилласны дүнд хэрэгтнүүдийг илрүүлсэн байна. Эл хэргийн талаар тус сумын Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Батзаяа "Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт нэгэн шөнийн дотор хоёр удаагийн үйлдэлтэй дээрмийн гэмт хэрэг бүртгэгдлээ. Энэхүү дээрмийн хэрэг дээр манай цагдаагийн байгууллагын зүгээс мөрдөн шалгах үйл ажиллагааг шуурхай явуулсаны улмаас Улаанбаатар хотын харьяат иргэн Э, иргэн Г нар бүлэглэн үйлдсэн болохыг тогтоосон. Дээрх иргэдийг одоогоор цагдан хорьж, мөрөн шалгах үйл ажиллагааг явуулж байна хэмээн ярилаа. Дээрэмдэх гэмт хэргээс иргэд урьдчилан сэргийлэхийн тулд иргэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ гудамж талбайд ганц нэгээрээ явахгүй байх, мөн бусдын анхааралд өртөхгүй байхыг тэрээр анхааруулсан юм. Хэргийн холбогдогч дээрх этгээдүүд нь өмнө дээрэм, танхай, хулгайлах гэмт хэргийн төрлөөр хэд хэдэн удаа ял шийтгэл эдлэж байсан нь тогтоогджээ. Эдгээр гэмт хэрэгтнүүд нь иргэдийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байдлыг далимдуулан амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь халддаг байна. Тиймээс иргэд шинэ жилийн баярын өдрүүдэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр дээр энэ онд 251 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 10 гэмт хэргээр буурсан үзүүлэлттэй байгаа ажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 5 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 6 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 6 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 7 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 10 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 12 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03