ШАТАХУУНЫ ҮНЭ 50 ТӨГРӨГӨӨР БУУРЛАА


ОХУ-аас манай улсад нийлүүлж буй хилийн үнэ буурсантай холбогдуулан энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Аи-92 автобензин улсын хэмжээнд 100 төгрөгөөр буурсан. Тэгвэл энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Аи-80, Аи-92 автобензиний жижиглэнгийн үнэ Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаас бусад аймаг, хотуудад 45-50 төгрөгөөр тус бүр буурлаа.

Ийнхүү Аи-92 шатахууны үнэ нийтдээ 150 төгрөгөөр буураад байна. Цаашид ч 2019 оны 1 дүгээр сарын хилийн үнэ буурсантай холбогдуулан шатахууны жижиглэнгийн үнэ үе шаттайгаар буурах бололцоо бүрдээд байна. ОХУ-ын "Роснефть" компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны 1 дүгээр сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 86-107 ам.доллароор буурч, Аи-92 автобензин 531 ам.доллар/тн, дизелийн түлш 599 ам.доллар/тн болоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 5 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 6 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 6 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 6 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 10 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 12 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03