ВЬЕТНАМЫН 152 ЖУУЛЧИН ОР СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ


Тайвань улсад аяллын визээр ирсэн 152 Вьетнам иргэн алга болсон хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсан тухай Тайванийн гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. Арванхоёрдугаар сарын 21-23-нд Вьетнамын 153 жуулчин "ETHoliday" гэх аяллын компанийн хөтөлбөрөөр Тайванийн өмнөд нутгийн Гаосюн хотод ирсэн хэдий ч нэг иргэнээс бусад нь бүгд сураггүй болжээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тэдгээр жуулчид нь Тайваньд хууль бусаар ажиллах зорилготой ирсэн байж магадгүй гэнэ.

Тайвань улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх ажлын хүрээнд 2015 онд Вьетнам, Индонез зэрэг Азийн орнуудын иргэдийн визний хураамжийг тэглэсэн юм. Энэхүү журмыг мөрдөж эхэлснээс хойш аяллын визээр ирсэн жуулчид алга болох тохиолдол ихэссэн ч энэ удаагийнх шиг олноороо алга болсон тохиолдол гараагүй аж.

Хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд хэрэв хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа нь тогтоогдвол тэдгээр жуулчдыг албадан нутаг буцааж Тайвань руу нэвтрэх эрхийг нь гурваас таван жилээр хасах шийтгэл хүлээж байгаа гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 5 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 6 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 6 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 6 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 10 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 12 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03