ИРЭХ САРД ЦАГ АГААР ЯМАР БАЙХ ВЭ?


Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Урьдчилсан мэдээгээр ирэх сард Увс, Завханы хойд хэсгээр уур амьсгалын дунджаас хүйтэн байх бол говийн аймгийн нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байх төлөвтэй байна. Мөн нэгдүгээр сард орох цасны хэмжээ Баян-Өлгийн баруун, Ховдын өмнөд, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр Хөвсгөлийн баруун, Архангайн өмнөд, Өвөрхангайн хойд хэсэг, Сэлэнгийн ихэнх, Хэнтийн баруун хойд, Дорнодын зүүн хэсгээр, Дундговийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу байх төлөв гарчээ.

Бaруун зүгийн нутаг


Агаарын температурын дундаж нь нутгийн хойд хэсгээр 26-31 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн буюу Увс, Завханы хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 29-34 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, шөнөдөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сард орох цасны хэмжээ нь Баян-Өлгийн баруун, Ховдын өмнөд, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Баянхонгорын өмнөд, Говь-Алтайн нутгаар уг дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг болон гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

Төвийн нутаг


Агаарын температурын дундаж нь Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 26-31 градус, Архангай, Булганы өмнөд, Өвөрхангайн ихэнх нутгаар 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сард орох цасны хэмжээ нь Хөвсгөлийн баруун, Архангайн өмнөд, Өвөрхангайн хойд хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг


Агаарын температурын дундаж нь Хэрлэн, Халх голын хөндийгөөр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр суларч Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Сүхбаатарын ихэнх нутгаар, Хэнтийн баруун хойд, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр нутгийн зарим газраар цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг


Агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 15-20 градус хүйтэн байх ба нийт нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч Дундговийн нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Дундговийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт 21 хэм дулаан 1 цагийн өмнө
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 18 цагийн өмнө
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 20 цагийн өмнө
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 20 цагийн өмнө
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 20 цагийн өмнө
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 20 цагийн өмнө
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 21 цагийн өмнө
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна 21 цагийн өмнө
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо 21 цагийн өмнө
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ 21 цагийн өмнө
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр 21 цагийн өмнө
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй 21 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ 22 цагийн өмнө
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах 22 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 23 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна 23 цагийн өмнө
126: Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО Өчигдөр
Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал Өчигдөр
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Өчигдөр