СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НОЦТОЙ ГАРЧИГТАЙ МЭДЭЭ “НО”-ТОЙ


"Шуурхай мэдээ" гэх тодотголтой, ноцтой гарчиг бүхий мэдээлэл цахим хуудсуудаар тархсан байдаг. Иргэд, олон нийт уг мэдээллийг сонирхож дэлгэрэнгүй уншихаар дотогш нэвтрэхэд цахим гэмт хэрэгтнүүд хортой программаар тухайн хүний цахим хаягны нэвтрэх нэр, нууц үгийг автоматаар хуулж авч, бусдыг залилан мэхлэх хууль бус ажилд ашиглаж байна. Үүнийг иргэд тэр бүр мэддэггүйн улмаас гэмт хэргийн "золиос" болох явдал цөөнгүй гарч байгаа.

Тухайлбал хамгийн сүүлд "Шуурхай мэдээ: Автобус онхолдож, 30 хүний амь нас хохирлоо" гэсэн агуулгатай мэдээлэл олон нийтийн цахим хуудсаар хурдацтай тархсан. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас яаралтай арга хэмжээ авч шалгахад ноцтой осол бүртгэгдээгүй бөгөөд энэ нь ор үндэслэлгүй худал ташаа мэдээлэл болох нь тогтоогджээ.

Мөн түүнчлэн "Загвар өмсөгч Ч-ийн амь нас хохирсон хэргийн ноцтой баримт дэлгэлээ" гэх гарчиг бүхий цагдаагийн байгууллагын хэвлэлийн хурлын зургийг ашигласан худал, ташаа мэдээлэл тархсан. Хэргийн газраас авагдсан нотлох баримт алдагдсан, нотлох баримтыг устгасан зүйл огт байхгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн.

Иймд иргэд олон нийт сониуч зандаа хөтлөгдөн цахим гэмт хэрэгтнүүдийн заль мэхэнд хууртахгүй байж эрсдэлээс өөрийгөө хамгаалж, баталгаатай эх сурвалж бүхий мэдээллийн сайт, цахим сонинг сонгож уншиж, үнэн бодит мэдээлэлтэй танилцаж байхыг анхааруулж байна.

Цахим гэмт хэрэгтнүүд хортой программ бүхий хүний анхаарлыг татахуйц худал, ташаа мэдээллийг зориудаар олон нийтэд түгээж, уг мэдээлэл рүү нэвтрэн орсон хүний нууц дугаар, нэвтрэх нэр тухайн хортой программд бүртгэгдэж, гэмт этгээдийн мэдэлд таны бүхий л хувийн мэдээлэл очдог гэсэн үг. Ингэж олж авсан бусдын нууц дугаарыг ашиглан цахим гэмт хэрэгтнүүд найзуудаас нь мөнгөн болон бусад хэлбэрийн тусламж хүсдэг байна.

Ноцтой гарчиг бүхий мэдээллээс гадна "Та хэдэн настай харагддаг вэ", "Урьд насандаа хэн байсан бэ" зэрэг сонжоо нь нууц код хулгайлах гэсэн оролдлого байж болохыг үгүйсгэхгүй.

Цахим гэмт хэргийн хохирогчдын дунд судалгаа явуулахад насанд хүрээгүй хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 91 хувь нь олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэн мэдээллээ алдсан байдаг байна. Харин насанд хүрсэн хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 43 хувь нь компьютер ямар нэгэн аргаар хакердуулан мэдээллээ алдсан байдаг.

Тиймээс цахим сүлжээг зөв зохистой ашиглаж, саваагүй зангаасаа болж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх нь чухал юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 5 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 7 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 7 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 7 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 9 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 10 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 12 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03