ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ОРЧИМД 600 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА


Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал ирэх жил ашиглалтад орно. Энэ хүрээнд тус онгоцны буудлын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор 600 айлын орон сууц барих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Өчигдөр/12.28/ дээрх асуудлыг Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулга хийлээ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 600 айлын орон сууцыг барьж 2022 он гэхэд бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгааг тэрээр хэлээд уг хөтөлбөр хэрэгжснээр замын ачаалал буурахаас гадна ажилчдын цаг хугацааг хэмнэх, нийгмийн баталгааг хангах зэрэг олон давуу талтай гэдгийг онцоллоо.

Уг хөтөлбөрийг ИНЕГ-ын жилийн давсан орлогоор санхүүжүүлэн барих боломжтой юм. Тус барилга нь Дундговь аймаг руу явах чиглэлийн зам дагуу буюу шинэ нисэх онгоцны буудлын зүүн хойно баригдахаар зураг төсөл хийгдэж байгаа бөгөөд орон сууцыг дагаад сургууль, цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалт хийгдэх юм. Цаашлаад уг хөтөлбөрийн хүрээнд 600, 800 айлын орон сууц баригдаж шинэ нисэх онгоцны буудлыг дагасан дагуул хот байгуулагдан, хөгжих боломжтой гэдгийг онцоллоо.

Уг орон сууцыг Нийслэл хотын хэсэгчилсэн төлөвлөлттэй уялдуулан шийдэх нь зүйтэй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар онцлоод барилгын зураг төсөл болон хэрэгжих байдлыг 2019 оны хавар эхлүүлж 2020 оны намар бүрэн дууссан байхаар төлөвлөн ажиллахыг үүрэгдлээ. Мөн үндэсний олон ААН-үүдийг хамруулан бүтээн байгуулалтыг гүйцэтгүүлэн ажиллуулж, богино хугацаанд ашиглалтанд оруулах нь зүйтэй гэдгийг зөвлөлийн хуралдаанаар шийдлвэрлэлээ. Мөн тус орон сууцыг худалдаж авах албан хаагчид бүх банкны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 5 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 7 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 7 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 7 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 9 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 10 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 12 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03