МЭНДЧИЛГЭЭ


Эрдэнэсийн болоод оюуны их уурхай болсон Эрдэнэт хотынхоо нийт иргэд Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлэн мэндчилье!

Улиран одож буй 2018 онд улс эх орны эдийн засаг өсөж, Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн бодлого, түүний хэрэгжилтийг хангуулах үндсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлэн хэрэгжүүлж, аймаг орон нутгийн хөгжлийн бодлого, зорилтод нийцсэн тогтоол шийдвэрүүдийг батлан, хэрэгжилтийг ханганажиллаа.
Эрдэнэтчүүд та бидний хувьд ололт амжилт, бүтээл туурвилаар дүүрэн жил өнгөрч байна.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого, зорилтын хүрээнд энэ онд бид улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр Булаг багт 150, Яргуйт багт 150, 1 дүгээр сургуулийн дэргэд 928 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг эхлүүлж Цагаанчулуут багт 26-р цэцэрлэгийг ашиглалтанд хүлээн авлаа. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролд хамран сургалт 93 хувьд хүрлээ.Эрдэнэт хотын төвийн авто замуудыг өргөтгөх, шинээр барих, гэр хорооллын инженерийн шугам, үерийн далан, ус дамжуулах төв, цахилгаан дамжуулах агаарын шугам, эрчим хүчний төвүүд зэрэгдэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэснээр салбар салбарын асуудлууд шийдвэрлэгдсэн он жил боллоо. Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркт импортыг орлох гагнуурын электродын үйлдвэр байгуулсан нь татварын дараах ашигаар 150-аад сая төгрөгийнашигтай ажиллаж тэр ашигаар нь буцаад өрхийн үйлдвэрлэгчидээ дэмжих сан бүрдэх хэмжээний амжилттай ажиллаа. Орхон аймгийнхаа хөгжлийн төлөө аж ахуйн нэгж байгууллагууд ч дор бүрнээ үр дүнтэй ажилласныг тэмдэглэх нь зүйтэй.

БидЭрдэнэт хотынхоо эдийн засгийг төрөлжүүлж, өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засагтай, байгаль, экологийн тэнцвэртэй орчинд хүн ардынхаа эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хөрөнгө оруулагчид болоод олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, инноваци, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг цаг алдалгүйхэрэгжүүлэх зэрэг үндсэн зорилго зорилттойгоор ажиллаж байна.

Ирж буй 2019 он илүү хариуцлагатай, гэрэл гэгээтэй, ихийг хийж бүтээсэн, Монгол улсын хийгээд Орхон аймгийн маань нийгэм, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьдрал ахуй дэвжсэн сайхан жил байх болно. Айл өрх, албан байгууллага, анд нөхөд, ахан дүүсээрээ хуучин оноо дүгнэн, ирэх ондоо бүтээн байгуулалт, өрнүүн их амжилтыг гаргахын эхлэлээ тавьж буй энэ цаг мөчид нийт Эрдэнэтчүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Та бүхэн сайхан баярлаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 5 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 7 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 7 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 7 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 9 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 10 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 12 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03