УЛСЫН ХЭМЖЭЭНД ОН СОЛИГДОХ МӨЧИД 39 ХҮҮ, 36 ОХИН МЭНДЭЛЖЭЭ


Улсын хэмжээнд он солигдох мөчид 39 хүү, 36 охин мэндэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны эхний өдөр Нийслэлийн өргөө амаржих газар буюу ууган төрөх эмнэлэгт очиж он солигдох шөнө амаржсан эхчүүд болон эмнэлгийн ажилчдад шинэ оны мэнд дэвшүүллээ.

Нийслэлийн өргөө амаржих газарт 2019 он гарсаар 13 эх амаржсан байна. Харин улсын хэмжээнд 00:00 цагаас хойш 75 хүүхэд мэндэлсний 39 нь хүү, 36 нь охин байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус эмнэлэгт амаржсан эхчүүдтэй уулзаж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсээд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд төрөх эмнэлгийн орчин, төрөх орыг шинэчлэх ажилд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн юм.Энэ үеэр мөн Нийслэлийн өргөө амаржих газрын дарга, Анагаах ухааны доктор Г.Баясгалан:

"Нийслэлийн өргөө амаржих газарт 2017 онд 11800 орчим эх амаржсан. Өнгөрсөн шөнө 35 эх амаржсан. Өглөөний найман цагаас хойш таван ээж амаржиж, 11 эх төрөхөөр бэлтгэгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 1-ний өдөр манай байгууллагыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Энэ үеэрээ манай төрөх эмнэлэгт хувиасаа 100 сая төгрөг өгөхөөр амласан байсан. Тэр амлалтаа биелүүлж, өнгөрсөн 11 дүгээр сард маш сайн үйл ажиллагаа, тоноглолтой сүүлийн үеийн төрөх орнуудыг бэлэглэсэн. Эхчүүд одоо энэ орон дээр амжиж байгаа" гэсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан "Манай эмнэлэгт тасралтгүй хүүхэд мэндэлж байдаг. Одоо ч гэсэн эхчүүд орилж, уйлсаар байна. Төрөлт гэдэг сайхан явц. Төрсний дараа ээжийн бүх өвдөлт, шаналгаа мартагддаг. Шинэ хүн мэндэлнэ гэдэг хамгийн аз жаргалтай мөч. Ийм сайхан мөчийг хуваалцсанд нийт эмнэлгийн ажилчдынхаа өмнөөс талархал илэрхийлье" гэсэн юм.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амаржсан зарим эхчүүдтэй дурсгалын зураг татуулж, гарын бэлэг гардууллаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СЕХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 38 минутын өмнө
Х.Нямбаатар: 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн эрхлэгч арын өрөөгөөр яах юм бэ 47 минутын өмнө
Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа 1 цагийн өмнө
Казахстанд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ 1 цагийн өмнө
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна 1 цагийн өмнө
Танилц: Энэ зун ХАЛУУН УС хязгаарлах хуваарь 1 цагийн өмнө
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо 2 цагийн өмнө
Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ 2 цагийн өмнө
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа 3 цагийн өмнө
ГЕГ: Нүүрсний экспорт 27%-аар, суудлын автомашины импорт 2.3 дахин нэмэгдсэн 4 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өссөн 5 цагийн өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 5 цагийн өмнө
М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье 5 цагийн өмнө
Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан 6 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд "ажиллахгүй" 6 цагийн өмнө
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав 6 цагийн өмнө
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 7 цагийн өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 7 цагийн өмнө
МУГТ Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцоно 8 цагийн өмнө