БАЯРЫН ӨДӨР СОГТУУ ҮЕДЭЭ ХОЙД ЭЦГЭЭ ЗОДОЖ АМЬ НАСЫГ НЬ ХОРООСОН ХЭРЭГ ГАРЛАА

Admin
Өчигдөр

Баярын өдөр гэр бүлийнхээ хүмүүстэй маргалдаж улмаар согтуурсан үедээ аминд нь хүрсэн хэрэг гарсан байна.

Энэ сарын 31-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчин хотхоны тоотод оршин суух иргэн хойд эцгийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагын шуурхай утсанд "Манай нөхөр гэртээ үхчихсэн хэвтэж байна" гэсэн мэдээлэл ирсэн аж.

Хэргийн газарт жижүүрийн бүрэлдэхүүн шинжээч эмчийн хамтаар очиж үзлэг шалгалт хийхэд тус тоотод оршин суух хаягтай эрэгтэй 48 настай М нь зүүн хөмсөгний дээд зовхи хөхөрсөн, зүүн чамархай хавдсан шархтай нас барсан байжээ. Хэргийн газарт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн тус тоотод оршин суух эрэгтэй 26 настай А нь байсан аж. Тэрээр хойд эцэг болох 48 настай М-тэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож амь насанд нь хүрчээ.

Урьдчилсан дүгнэлтээр тархины битүү бэртлийн улмаас амьсгал хураасан байж болзошгүй гэсэн дүгнэлт гараад байгаа аж. Цагдаагийн алба хаагчид хэргийн газраас 31 кадр зураг, хугарч гэмтсэн хуванцар цаг, гарын мөр зэргийг нотлох баримтад хавсарган авсан байна. Гэмт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн 26 настай А-ийг эрүүлжүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал 1 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна 1 цагийн өмнө
Намьяанжугийн гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна 2 цагийн өмнө
Эмийн түр хороог татан буулгаж, УИХ-ын тухай хууль, Дэгийн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 2 цагийн өмнө
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно 2 цагийн өмнө
Маргаашаас Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 18 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 18 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 19 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 19 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 20 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 20 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 20 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 21 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 21 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   21 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 22 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 22 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 22 цагийн өмнө