НУРАНГИ ДОР 35 ЦАГ БОЛСОН 11 САРТАЙ ХҮҮГ АВАРЧЭЭ


ОХУ-ын Челябинск мужийн Магнитогорск хотод ахуйн хийн дэлбэрэлтийн улмаас нурсан орон сууцны нуранги доороос 11 сартай хүүг олж аварсан байна. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, хүү толгойдоо гэмтэлт авснаас гадна хөл нь хөлдөж, олон хугаралтай байгаа аж. Хүүг Иван гэдэг бөгөөд түүнийг эмчлэхээр Москва руу шилжүүлжээ. Хамгийн багадаа есөн хүний амийг авч одсон ахуйн хийн дэлбэрэлтэд түүний эх өртсөн ч амьд үлдсэн байна. Дэлбэрэлтийн улмаас 32 хүн сураггүй алга болжээ. Иван хүү өвлийн хасах хэмд 30 гаруй цагийн турш нурангид даруулсан байдалтай өнгөрөөсөн байна.

Хүү Москвагаас зүүн тийш 1695 км-ын зайд орших Уралын бүсийн хотоос олдсон бөгөөд тухайн үед агаарын температур -17 хэм байжээ. Хүүг аврагч Петр Гриценко аварсан бөгөөд эхэндээ охин гэж бодсон аж. Тэрбээр "TV channels Rossia 24"-д бид дуу чимээ гарч байгаа эсэхийг сонссон. Манай багийн аврагчдын нэг Андрей Валман ойролцоох байшингийн нуранги дороос хүүхэд уйлах чимээ сонссон. Бид дуу гарч байгаа эсэхийг тогтоохын тулд бүх тоног төхөөрөмжөө дахин дахин зогсоож сонссон. "Чи хаана байна?" гэсэн тэдний асуултад хариу үйлдэл үзүүлжээ. "Бидний мэдэж байгаагаар, манай төвийн тэргүүн туршлагатай ажилтан "Бид нурангийг зайлуулах хэрэгтэй" гэж хэлсэн гэжээ.

Дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөөний 06 цагт барилгын нэгдүгээр давхарт болжээ. Тус давхарт албан газрууд болон долоон дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг байна. Дэлбэрэлтийн улмаас орон сууцны 48 өрөө нуржээ. Дэлбэрэлт болох үед орон сууцанд 120 гаруй хүн байжээ. Тус орон сууц нь 1973 онд баригдсан байна. ОХУ-ын хууль хяналтын байгууллагынхан хий дэлбэрсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 6 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 8 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 8 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 8 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 10 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 11 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 13 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03