ДАРС УУЖ ХОРДЛОГОД ОРСОН ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДИЙН ЭЭЖИЙГ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ


Тодруулбал, энэ сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 22-р хорооны Алтан-Өлгийн тоотод оршин суух эмэгтэй өөрийн төрсөн гурван настай Х гэх охины ам руу их хэмжээний дарс ам цутгасан гэх мэдээлэл ирсэн юм.

Согтууруулах ундааны зүйл ам руу нь цутгасны улмаас охины бие муу, ухаангүй байдалтай Яаралтай түргэн тусламжаар Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүргэгджээ. Тус эмнэлэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх охин хүргэгдэж очсон даруйд эмч нар үзлэг хийхэд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх боломжгүй, ухаангүй байсан гэх. Охиныг төрсөн аав нь эмнэлгийн машинтай хүргэж очсон бөгөөд мөн л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан аж.

Энэ дагуу цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад иргэн Г, Л нарын гурван настай хүүхэд хажуу айлынхаа хүний төрсөн өдрийг тэмдэглэх үедээ ууж байгаад орхисон улаан дарсны үлдэгдлийг ууснаас болж хордлогод орж эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдсэн аж.

Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаагаар хүүхдийн хордлого тайлагдсан, биеийн байдал хэвийн болсон тул эмнэлгээс гаргасан байна. Харин хүүхдийн ээж Л-ийг Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авжээ. Тус хуулийн 6.20 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт "Хүүхдийн бие мах бодит халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хүүхдийн ээжийг 300,000 төгрөгөөр торгож, хууль зүйн зөвлөгөө өгсөн байна.

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хүүхдийнхээ дэргэд баяр ёслолыг архи, согтууруулах ундаагүй тэмдэглэж байхыг уриалав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 6 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 8 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 8 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 8 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 10 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 11 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 13 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03