НУРАНГИ ДОРООС ХОЁР ХҮҮХЭД, ЭХИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА


Магнитогорск хотын сууцны байшингийн нуранги дороос хоёр хүүхэд, эхийн цогцсыг гаргалаа гэж Оросын Онцгой байдлын алба өчигдөр орой мэдээллэв. Мөн түүнчилэн эмэгтэй, эрэгтэй хүний үлдэгдэл ч олджээ. Ийн амь үрэгдэгсдийн тоо одоогоор 33 хүрлээ. Үүнээс өмнө зургаан хүүхдийн цогцос гаргасан бөгөөд тэдний хоёр нь хүү, дөрөв охин байсан юм. Есөн хүн хэрхсэн нь тодорхой бус хэвээр байна. Нурангийг зайлуулах ажил өдөр, шөнө тасралтгүй үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 01-нд аврагчид 10 сартай амьд хүү олсон юм. Бие нь тун дор орсон хүүг тэр өдөрт нь Москвагийн Леонид Рошалийн нэрэмжит хүүхдийн мэс заслын эмнэлэгт хүргэсэн билээ.

Магнитогорск хотын Карл Марксын нэрэмжит гудамжны сууцны байшингийн орц 2018 оны 12 дугаар сарын 31-ний өглөө нурсан юм. Ахуйн хий дэлбэрснээс үүдэлтэй болов уу гэдэг таамаг голлож байгаа. Тэр өдөртөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Магнитогоск хотод очсон. 2019 оны нэгдүгээр сарын 02-нд Челябинск муж эмгэнэл зарласан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 6 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 7 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 7 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 8 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 8 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 8 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 9 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 9 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 9 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   9 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 10 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 10 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 10 цагийн өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 11 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 12 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 12 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 12 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 12 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 13 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 13 цагийн өмнө