ГЭР БҮЛЭЭРЭЭ ХҮН ХУДАЛДААЛДАГ БАЙЖЭЭ


Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулж нийт зургаан бүлгийг илрүүлэн шалгасан байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсныг илрүүлсэн аж.

Нэр бүхий таван эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Уг хэргийг хамтран үйлдсэн гэр бүлийн гишүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн хоёрдахь хэсэгт заасан "Олон хүнийг худалдаалсан" үндэслэлээр шүүхэд шилжүүлснийг 2019 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Загдсүрэнд арван жилийн хорих ял, О.Дарханбаярт найман жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт таван жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баялгийн санд төвлөрсөн эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулахыг даалгалаа 9 минутын өмнө
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ 14 минутын өмнө
Нийслэлд 25 хэмийн дулаан байна 1 цагийн өмнө
Ж.Энхбаяр: Бид аюулыг тойрч гарах, нүүр тулбал даван туулж, тэсэж үлдэх цаг ирсэн Өчигдөр
Д.Цогтбаатар: Шүүхээр бүх хэргийг нээлттэй хэлэлцдэг болох хуулийн төсөл өргөн барина Өчигдөр
Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд 100 гаруй гэрч дуудна Өчигдөр
О.Батсүх: Б.Ганзоригийн яллагдагчаар татагдсан нь Л.Чинбаттай ямар ч хамааралгүй Өчигдөр
Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ Өчигдөр
О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ Өчигдөр
126: АН-ын шинэ горилогчдын жагсаалтыг Х.Эрдэнэбаатар үргэлжлүүлж байна Өчигдөр
Гурилын импортод квот тогтоохгүй байх зөвлөмжийг гаргалаа Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно Өчигдөр
ЕТГ-ын дарга Я.Содбаатарын хүү С.Төгс-Очир хүний хүүхдийн тушаалыг өөрчлөөд БЗС-гийн тэтгэлгээр сурчээ Өчигдөр
Тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь Өчигдөр
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах 35 байршил Өчигдөр
Ууланд аялж байсан иргэдийн нэг нь амь насаа алджээ Өчигдөр
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлт хийнэ Өчигдөр
ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2024/04/30