ХОЁР САРТАЙ ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭХИЙН ТУЛД 22 САЯ ТӨГРӨГИЙН ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ


Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан эмэгтэй, 32 настай "Ш"-г цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлжээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид буюу СХД-ийн 18 дугаар хорооны цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаатар, дэд ахлагч Э.Мөнхжаргал, дэд ахлагч Ө.Энхманлай нар тус нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад нь айлын цонх онгорхой, дотор нь нэг эмэгтэй хүн юм ухаад байгааг харсан байна. Энэ үйлдэл нь сэжиг бүхий санагдсан тул шалгахад урьд өмнө дөрвөн удаагийн хулгайлах төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан этгээд байсныг илрүүлжээ.

"Ш" нь хоёр сартай хүүхдээ тэжээхийн тулд, амьдралын боломж муу учир хулгай хийсэн гэж мэдүүлсэн байна. Хулгайлж байсан эд зүйлийн үнэлгээг урьдчилсан байдлаар тогтооход 22 сая төгрөгийн үнэ бүхий Турк алтан ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяганууд, мөнгөн эдлэл хэрэглэл халбага зэрэг тогтоогдож байгаа аж. Хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд Ш нь Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст хулгайн гэмт хэргээр шалгагдаж байх үедээ мөн энэ хэргийг үйлджээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 6 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 8 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 8 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 8 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 10 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 11 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 13 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03