ТАКАИНОВА А.БААСАНДОРЖИЙН ЗОДОГ ТАЙЛАХ ЁСЛОЛ ИРЭХ САРД БОЛНО

Admin
Өчигдөр

Таканоива А.Баасандорж сүмогийн дэвжээнээс зодог тайлах ёслол ирэх сарын эхээр болно. Тэрбээр өнгөрсөн жил их аварга асан Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулсан гэх шалтгаанаар Д.Бямбадорж зодог тайлсан билээ.

А.Баасандоржийн хувьд Фүкүокад болсон өвлийн тойргийн барилдааны үеэр өөрийн дэвжээний залуу бөхийг хэлсэн зүйлийг нь мартсан хэмээн цохисноор сүмо бөхийн холбооны ёс зүйн хороонд дуудагдан буруугаа хүлээж хүлцэл өчсөн. Ингээд өнгөрсөн сарын 07-ны өдөр зодог тайлах шийдвэрээ гаргасан юм. Болсон хэрэг явдлыг эргэн сануулбал, арванхоёрдугаар сарын 4-ний орой Чиганоура дэвжээний бөхчүүдийн байрлаж буй зочид буудлын гадна тус хэрэг болжээ. А.Баасандорж өөрийн дэвжээний 23 настай бөхийг хэлсэн зүйлийг нь мартсан хэмээн нүүр рүү нь дөрвөөс таван удаа цохисон байдаг аж. Түүнд цохиулсан гэх залуу бөх бэлтгэлдээ хоцорч ирэхэд дэвжээний багш нар учрыг нь асууснаар энэ хэрэг илэрчээ. Хохирогч хүнд гэмтэл аваагүй ч нүүр нь хавдсан байсан нь том нотолгоо болжээ.Үүний дараа сүмо бөхийн холбооноос Таканоива А.Баасандоржид эхний ээлжинд тойргийн барилдаанд барилдах эрхийг нь хязгаарлах арга хэмжээ аваад байсан юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 6 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 8 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 8 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 8 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 10 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 11 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 13 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03