ЗОЧИД БУУДАЛД НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ

Admin
Өчигдөр

Хоёр жилийн өмнө Баянзүрх дүүрэгт "Очир төв" зочид буудалд 13 настай охины бичиг баримтыг шалгаж оруулаагүйгээс болж охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.Энэ хэргээс үүдэж зочид буудалд насанд хүрээгүй хүүхэд оруулахыг Нийслэлийн холбогдох газруудаас хориглосон. Зочид буудлаар үйлчлүүлж байгаа иргэдийн бичиг баримтыг нь угтагч нь шалгаж байх ёстой гэсэн шаардлагыг тавьсаар ирсэн.

Тэгвэл өнгөрсөн сарын 31-нд буюу шинэ жилийн баярын өдөр насанд хүрээгүй охин зочид буудалд орж архи ууж, улмаар өөрийнхөө судсыг ханаж амиа хорлохыг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудлын өрөөнд 14 настай охин согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийнхөө гарын бугуйн хэсгийг гурван удаа зүсэж гэмтээжээ.

Хэргийн талаар шалгалт явуулахад Дундговь аймгийн харьяат Х гэх 14 настай охин өөрийгөө хутгаар гэмтээсэн байжээ.Ийнхүү зочид буудлын өрөөнд гэмт хэрэг зөрчил гарсаар байгааг мэргэжлийн байгууллагийнхан анхааруулсаар байгаа юм.Хэрвээ дээрх охин өөрийнхөө амийг хорлосон бол хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Тиймээс зочид буудлууд насанд хүрээгүй иргэнд үйлчлүүлэхгүй байх үүргээ ухамсарлах ёстой


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 7 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 8 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 9 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 9 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 11 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 12 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 14 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03