15 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛЖЭЭ


Цагдаагийн байгууллагад 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр 23.00 цагийн үед насанд хүрээгүй хүүхэд хүчиндүүлсэн гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 15 настай охин, өөрийгөө 17 настай гэж танилцуулсан этгээдтэй фэйсбүүкээр дотносож, улмаар тодорхой цаг хугацааны дараа уулзах хүсэлт тавьсны дагуу уулзахад уг этгээд охиныг хүчирхийлсэн байна.

Иймд хүүхдийг цахим орчинд бусад танихгүй хүнтэй холбоо тогтоох, 14 нас хүрээгүй хүүхэд цахим орчин буюу фэйсбүүк ашиглахгүй байх, гэнэн томоогүй, шилжилтийн насны хүүхдүүд хэнтэй нөхөрлөж, хаана, юу хийж яваад эцэг эхчүүд онцгой анхаарал хандуулж, тэдэнд амьдралын үнэн байдлыг зөв ойлгуулах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд:

"Хохирогчийн хүсэл хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 20 жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр заажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 8 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 9 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 9 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 9 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 11 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 12 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 14 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03